Apple-ийн дэд Ерөнхийлөгч Тони Бливенс зохисгүй хошигнолоосоо болж ажлаа алджээ
2022-09-30

Apple -ийн дэд ерөнхийлөгч Тик Ток сүлжээн дэх зохисгүй хошигнолынхоо улмаас ажлаа алджээ. Тохиромжгүй наргиан хийсэн түүнийг компанийн өмнө байгуулсан гавьяа, ажлын туршлага, уучлалт гуйсан нь ч авраагүй гэж The Daily Mail сонин мэдээлсэн байна. 

 

Блевинс гарах видео есдүгээр сарын эхээр ТикТокт байршжээ.  Үнэтэй автомашины талаар ярьдаг Америкийн блогчны дүрс бичлэгт  мэргэжлийн талаарх асуултад Блевинс "Би тансаг зэрэглэлийн машин унаж, гольф тоглон, том хөхтэй сайхан хүүхнүүдийг энхрийлдэг" хэмээн хариулсан байна. Энэ дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд хурдацтай тархаж, хэдхэн өдрийн дотор 1,3 сая хандалттай болжээ.

 

Үүний дараа, Блевинсийн үг 1981 онд дэлгэцнээ гарч байсан, гол дүр нь өөрийгөө дэлхийн хамгийн баян архичин гэж нэрлэдэг "Артур" кинонд гардаг үг болох нь тодорхой болсон байна.Харин Apple компани дотоод шалгалтыг эхлүүлж, улмаар Блевинсийг ажлаас нь халах шийдвэр гаргажээ. Блевинс уучлалт гуйсан ч компанийн удирдлага бодлоо өөрчлөөгүй гэнэ.

 

"Би энэ завшааныг ашиглаад миний тохиромжгүй наргианы улмаас доромжлуулсан мэдрэмж авсан бүх хүнээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна" хэмээн Блевинс мэдэгджээ.

 

Ийнхүү хошигнох гээд бүтэлгүйтсэн Блевинсийг ажлаас халсан нь корпорацид ихээхэн хохирол учруулна гэж шинжээчид үзэж байгаа аж. Учир нь Тони Блевинс 22 жил ажиллах хугацаандаа хатуу хэлэлцэгч нэртэй болсон бөгөөд өмнөө тавьсан зорилгодоо үргэлж хүрдэг гэнэ. Тиймдээ ч түүнийг Терминатортай адилтган Блевинатор гэж хочлох болжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин