Ким Сү Хёны шүтэн бишрэгч хамт зургаа авхуулхын тулд 126 мянган доллар зарцуулжээ
2022-09-30

 

"Мөрөөдлөөс ч илүү", "Нарыг тэвэрсэн сар", "Одноос ирсэн миний хайр" болон бусад олон ангит кинонуудаараа  нэр хүндтэй болсон жүжигчин Ким Сүхёны фен уулзалтыг Тайландад зохион байгуулж, мэндчилгээ дэвшүүлэхээр болжээ. Энэхүү уулзалт нь  10-р сарын 2-нд Бангкок дахь Muang Thong Thani Thunder Dome гэх газар болохоор товлогджээ. 

 

 

Фэн уулзалт нь үйлчлүүлэгчдэд зориулсан онцгой үйл явдал юм. Бадамлянхуа компанийн үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрүүдээс 5,000 TBH (ойролцоогоор 190,000 вон буюу 130 ам. доллар)-аас дээш алт худалдан авсан хүмүүс оролцох хүсэлтээ гаргаж, худалдан авалтын дүнгээр нь шилдэг 3,800 хүнийг уридаг байна. 

 

 

Тэдгээрийн дотроос шилдэг 100 хүн урд суудалд сууж, Ким Сүхёнтой зургаа авахуулах, гарын үсэг, бэлэг дурсгалын зүйл авах зэрэг VIP урамшуулал авах боломжтой.

 

Үүнээс харахад 1-р байранд орсон хэрэглэгч фен уулзалтад урихын тулд 4.7 сая TBH (177 сая вон буюу 123,000 ам. доллар) алт зарцуулсан нь тогтоогджээ. Хоёр дахь хамгийн их худалдан авалт хийсэн фен нь 4 сая TBH (151 сая вон буюу 105,000 ам. доллар) худалдан авсан байна. Түүнчлэн 10 дугаартай үйлчлүүлэгч 1 сая TBH (37,7 сая вон буюу 26,000 ам. доллар) худалдан авсан гэж мэдээлсэн.

 

 

Ким Сүхёныг ойроос харахыг хүссэн фэнүүдийнх нь ширүүн өрсөлдөөний улмаас VIP тасалбар авах худалдан авалтын дүн өссөөр байгаа юм.
 

Shuud.mn
Сонин хачин