Кабулын боловсролын төвд дэлбэрэлт болж, 20 хүн амиа алджээ
2022-09-30

Афганистаны нийслэл Кабул хотын Дашт-и Барчи дүүрэгт байх боловсролын төвд есдүгээр сарын 30-ны өдөр дэлбэрэлт болжээ. Энэ талаар Ассошейтед пресс агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, боловсролын төвд шалгалт авч байх үед энэ дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтийн улмаас 20 хүн амиа алдаж, 35 хүн шархаджээ. 

 

Халдлагыг амиа золиослогч үйлдсэн гэж Афганистаны "Талибан" бүлэглэлийн Засгийн газрын эх сурвалж өгүүлсэн байна. Харин Аль-Жазира телевизийн мэдээлснээр энэ халдлагыг дрон ашиглан үйлдсэн гэж зарим эх сурвалж мэдээлсэн гэнэ. Одоогоор Афганистаны эрх баригчид халдлагын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин