Дэлхийн 150 орны соёлын сайд нар "МОНДИАКУЛЬТ 2022”-д чуулж байна
2022-09-30 15:03

 

Соёлын сайд Ч.Номин Мексикийн Нэгдсэн Улсын Мехико хотноо 2022 оны 9 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй ЮНЕСКО-гийн “Соёлын бодлого, тогтвортой хөгжлийн асуудлаарх Дэлхийн соёлын сайд нарын бага хурал – "МОНДИАКУЛЬТ 2022”-д оролцож байна.

 
Тус бага хурал нь 1982 онд Мехико хотод болсон Соёлын бодлогын дэлхийн бага хурлаас хойш дөчин жилийн дараа, 1998 онд Шведийн нийслэл Стокгольм хотноо болсон ЮНЕСКО-гийн “Хөгжлийн төлөөх соёлын бодлого” сэдэвт дэлхийн ерөнхий бага хурлаас хойш 24 жилийн дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд гишүүн 160 гаруй орны төлөөлөгчид оролцож байгаагийн 150 орчим нь соёлын сайд нар байв.


Энэхүү бага хурал нь соёлын салбарын бодлого, чиглэл, үйл ажиллагаа, хоёр болон олон талт хамтын ажиллагааг уялдуулах зорилготой бөгөөд соёлын олон төрөл, тэдгээрийн дотор соёлын өв, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааны суурь нөхцөлүүдийг тодорхойлох, үндэсний соёлын бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хэрэгжүүлэлтэд анхаарч, хамтын ажиллагааны боломж, нөхцөлөөр гишүүн орнуудаа хангахад чиглэж байгаа юм. 

 


Соёлын сайд Ч.Номин бага хуралдааны хүрээнд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулейтэй хоёр талын уулзалт хийж өнгөрсөн долдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүн, хэлэлцсэн асуудлуудын талаар санал солилцлоо. 


Цаашид Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО хооронд шинэчлэн байгуулсан хамтын ажиллагааны санамж бичигт туссан үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд ЮНЕСКО-гийн Соёлын салбарын олон улсын хурлыг 2023 онд Улаанбаатар хотноо хамтран зохион байгуулах, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй сорилтуудыг даван туулахад бодит хувь нэмэр оруулна хэмээв.

 

 

Монгол Улсын соёл, урлагийн салбарын томоохон төлөөлөл болсон уран бүтээлчдийг ЮНЕСКО-гийн Сайн үйлсийн Элч (UNESCO Goodwill Ambassador)-ээр томилох хүрээнд хамтран ажиллахаар тус тус тохиролцлоо.

Shuud.mn
Сонин хачин
Mongol geheeree l deeltei ochdogoo boliosoi afrik tiviihen shig
2022-10-01
Dolgoon nuuriin batsuh hogiin hulgaich shuu
2022-09-30