Blackpink хамтлагийн Розе дэлхийн одуудын түвшинд очжээ
2022-10-03

 

Өмнөд Солонгос улсын хөгжмийн зах зээлд жил болгон маш олон хамтлаг дуучид шинээр нэмэгдэж, халдашгүй нэр хүнд, шүтэн бишрэгчидтэй болохыг мөрөөддөг. Гэвч тэдгээр олон мянган залуусаас олонд танигдаж, алдар нэрийг олж авна гэдэг хялбар биш. Тэр дундаас онцгойрон өөрсдийн албан ёсны уран бүтээлээ гаргахаасаа ч өмнө шүтэн бишрэгчидтэй болж олон нийтийн хүлээлтийг үүсгэнэ гэдэг бүр ч амаргүй.

Харин энэхүү амжилтыг гаргаж чадсан цөөн хэдэн охидын хамтлагийн нэг бол “BLACKPINK”. 

 

2016 оны наймдугаар сарын 8-нд “Square One” хэмээх цомгоо гаргаж Кпоп-д албан ёсоор хөл тавьсан. Тэдний анхны дуу болох “Boombayah” нь маш олон амжилтыг дагуулж “Billboard World Digital Songs” жагсаалтын нэгдүгээр байранд жагсаж байсан түүхтэй.

 

Түүнээс хойш тэднийг дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүс сонсож, дэлхийн хэмжээний брендийн нүүр царай болон хамтран ажиллаж байгаа юм. Хамтлагийн гишүүн Розе-ийн хувьд Саинт Лаурэнт брендийн нүүр царай болон хамтран ажиллаж байна.

 

 

Саяхан болсон Парисын загварын долоо хоног шоуны үеэр BLACKPINK-ийн Розе бусад салбарын ододтой хамт хоол идэж буй зургаа цахим хуудсандаа нийтэлжээ.

 

Тухайлбал, 10-р сарын 2-ны өдөр Сент Лорентын захирал Энтони Ваккарелло Парисын загварын долоо хоногт болсон тус брэндийн тусгай Sushi Park арга хэмжээний үеэр Розе болон бусад хэд хэдэн алдартнуудтай хамт хооллож буй зургаа Instagram Stories хуудсанд нийтэлжээ


Ваккареллогийн оройн хоолны ширээнд Розе, Хейли Бибер, Рози Хантингтон-Уайтли, Зое Кравитц, Анжа Рубик нар багтсан бөгөөд тэрээр нийтэлсэн нийтлэлдээ зүрх сэтгэлийн үгээ бичин тэмдэглэсэн байна.

 

Хожим нь Розе өөрийн Instagram-ийн түүх дээрээ зургаа дахин нийтэлсний дараа дизайнер ч мөн адил дахин нийтэлсэн байна.

Shuud.mn
Сонин хачин