Зам тээврийн ноцтой ослоор гурван хүний амь хохирчээ
2022-10-03

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2022.10.02, 03-ны өдрүүдэд нийт 706 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 530 дуудлага бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж бэртсэний 10 нийслэлд, 6 орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 хүний амь хохирсон байна.

 

 

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 7 осол бүртгэгдэж, 7 хүүхэд гэмтсэний 5 явган зорчигч байсан аж.

 

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

 

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, хүүхдийг урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлынбүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

 

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 215 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 153, орон нутагт 62 зөрчил тус тус илрүүлжээ.

 

Зам тээврийн ослын хор уршиг нь цагдаагийн байгууллагад бус иргэн таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирдаг тул  өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс замын хөдөлгөөнд оролцсон бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулах, аюулгүй байдлаа хангаж гүйцэт түрүүлэх үйлдэл хийх, тээврийн хэрэгслийн дугуйг улирлын чанартай дугуйгаар солих, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд  оролцох үедээ явган хүний гэрэл дохио, гарцаар гарахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭДЭЭ

 

Shuud.mn
Сонин хачин