Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэрүүд 'Тоглоомоор' хийсэн дотуур хувцсаар гангарчээ
2022-10-03

 

Victoria’s Secret-ийн үе үеийн алдартай загвар өмсөгчид хог болон хуучин тоглоомоор хийн, скоч уяагаар холбосон дотуур хувцсаар гангаран, хог хаягдалгүй амьдралын хэв маягт уриалжээ. 

 

Victoria's Secret-ийн "алтан үеийн" сахиусан тэнгэрүүд болох Алессандра Амбросио, Кэндис Свэйнпол, Стелла Максвелл, Сара Сампайо, Марта Хант, Эльза Хоск, Лили Олдриж, Лайс Рибейро, Леоми Андерсон гэх есөн загвар өмсөгч шинэ дотуур хувцасны зураг авалтаар дахин нэгдэж, "More or Less" сэтгүүлд өвөрмөц дүр төрх бүхий гэрэл зургуудыг дэлгэсэн байна. 

 

"More or Less" сэтгүүлийн редактор Жайми Перлмэн "Өнөөгийн загварын ертөнцөд хамгийн тулгамдаж буй асуудал бол дахин боловсруулагдашгүй нэг удаа л танилцуулаад орхих хувцас загварууд юм. Бид үргэлж ноцтой асуудлуудыг үл тоож, өнгөцхөн зүйлсийг нухацтай авч үзэж байна"

 

 

Сахиусан тэнгэрүүдийн хувцсыг дахин боловсруулах боломжгүй хуванцар материал, чихмэл тоглоомуудаар хийсэн бөгөөд сахиусан тэнгэрийн далавчийг гялгар уутаар хийн, скочоор холбосон загвартай байсан нь дахин давтагдашгүй хийцийг бүрдүүлж чаджээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин