Г.Занданшатар: Бид эх орон, ард түмэндээ хоноцын сэтгэлээр хандаж болохгүй
2022-10-03

УИХ-ын намрын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ҮХЦ, Улсын дээд шүүхийн удирдлагууд, Монгол Улсад  суугаа Элчин сайдууд, дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар оролцлоо.

 

 

Намрын чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр:

 

...Цар тахал, геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас үүдэлтэй дэлхий нийтийг хамарсан үнийн өсөлт, мөнгө санхүүгийн бодлогын эрс өөрчлөлт, геостратегийн хүндхэн цаг үед намрын чуулган эхэлж байна.

 

Дэлхийн улс төр, эдийн засагт үүсээд байгаа энэхүү тектоник шилжилт нь бидний өнгөрсөн 30 жилийн алдаа, эмзэг байдалтай нийлж, тээвэр логистикийн хүндрэл, валютын хомстол, гадаад өрийн дарамт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр дамжин, эдийн засаг, иргэдийн амьжиргаанп хүнд цохилт өгч байна.

 

2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан найм дахь удаагийн парламент бүрэн эрхийнхээ хугацааныхаа талыг тууллаа. Бидний бүрэн эрхийн хугацаа өндөрлөхөд тун бага хугацаа үлдээд байна.

 

Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг даван туулахын зэрэгцээ өнгөрсөн 30 жилийн алдаа завхралыг нэг мөр засаж залруулан, улс төрийн шинэчлэл хийх, эдийн засгийн өөрчлөлтийг хэрэгжүүлж, хөгжил дэвшлийн шинэ ирээдүйг эхлүүлэх, Шинэ сэргэлтийн бодлого, ард түмэндээ амалсан мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд энэ удаагийн чуулган илүү төвлөрч ажиллах шаардлагатай байна.

 

Манай эдийн засгийн өсөлт 2022 оны эхний хагаст 1.9 хувь болсон нь цар тахлын өмнөх жилүүдтай харьцуулахад харьцангуй сул байгаа бөгөөд инфляци, үнийн өсөлт улсын хэмжээнд сүүлийн 10 сар дараалан хорё оронтой тоонд хадгалагдаж, үнийн өсөлтөөс шалтгаалж, ард иргэд, бизнесийн бодлого орлого буурч байна. Үүн дээр төлбөрийн тэнцлийн алдагдал оны эхний найман сарын байдлаар 1.5 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын нөөц 2.5 тэрбум ам.доллар болж буурсан нь харанга дэлдэж байна. Энэ нөхцөл байдал цаашид үргэлжилбэл иргэдийн амьдрал улам доройтож, үнийн өсөлтийг гааруулж, эдийн засгийн өсөлтийг удаашруулах бодит эрсдэл нүүрлэж байна.

 

Гадаад таагүй орчин, дотоод эдийн засгийн амаргүй нөхцөл байдалтай байгаа энэ цаг үед Монгол Улс ирэх жилүүдэд ихээхэн хэмжээний гадаад өрийн төлбөр тооцоо хийх, тухайлбал 20213 онд 5.7 тэрбум ам.долларын өр төлөх үүрэгтэй байгаа нь бас нэг эрсдэлийг дагуулж байна.

 

Богино хугацаанд эрсдэл нүүрлэж байгаа ч Монгол Улсын ирээдүй урт хугацаанд гэрэл гэгээтэй тод томруун байгаа.

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Битгий худлаа жүжиглэ занданшатараа хоноц шүү дээ та нар
2022-10-03
Ард иргэд:
МаН ардчилсан нам 2 яг адилхан новш хоноц байтугай бүр дайсагнасан сэтгэлээр ханддаг зөвхөн 4 жил төр барьж мөнгө идэж өөрөө л баяжихын тулд
2022-10-03
Ард иргэд:
Сонгуульд санал авахын тулд та нар олон жил хоноцын сэтгэлээр хандаж ирлээ одоо ханаж цадах болоогүй юу
2022-10-03
зочин:
МАН 97 ЖИЛ УДИРДАХДАА ӨӨРСДИЙНХӨӨ СҮҮДЭР СҮЛДИЙГ ТОЛИНД НЭГ УДАА ХАРЖЭЭ ГЭЖ САНАГДАЖ БАЙНА.ҮНЭХЭЭР ТА НАР ХОНОЦЫН СЭТГЭЛЭЭР ХАНДААД БАЙГАА ШҮҮ МАНынхаан
2022-10-03
Зочин:
Ардчилсан нам МАНын хураасан хөрөнгийг ард түмэндээ буцаан өгсөн нам даа.Эргүүлээд МАН буцаагаад хураах хумих ажилдаа орж байх шиг.97 жил бид хөгжсөнгүй дороо дэвхцэж эргэж буцсаар.Харин ч өрөнд орж өтөнд мэдүүлэх шахаж байна.Муу хэлсэн Ахаасаа 3 дахин илүү өр зээл тавьжээ
2022-10-03
харин тмймээ
2022-10-03
Ардчилсан нам бол бүр дайсагнасан. Үндэсний үйлдвэрлэлийг сөнөөж хятад бараанд живүүлж хордуулдаг. Цомхотгол нэрээр ажилгүйдэл ядуурал бий болгоод мөнгө хөрөнгө Бид нарт юу ч өгөөгүй өөрсдөө хувааж авсан
2022-10-03
Зочин:
Ардчилсан нам МАНын хураасан хөрөнгийг ард түмэндээ буцаан өгсөн нам даа.Эргүүлээд МАН буцаагаад хураах хумих ажилдаа орж байх шиг.97 жил бид хөгжсөнгүй дороо дэвхцэж эргэж буцсаар.Харин ч өрөнд орж өтөнд мэдүүлэх шахаж байна.Муу хэлсэн Ахаасаа 3 дахин илүү өр зээл тавьжээ
Солонгосын ханян их сургууль эмнэлгийнхээ хаягдлаар монголлд байшин барьж тусламж үзүүлж байгаа мэдээ гарч байхын. Ямар заваан юм бэ мэдрэлүүд ээ. Солонгсоуудыг сайн хүмүүс гэж боддог юмуу тэнэг мэдрэлүүд вэ
2022-10-03
харин тмймээ
зочин:
өнөөдөр Капиталист Монголд баян ядуугийн ялгаа бүр тасарчихсан Монголын эгэл ард нь дааж давшгүй татваот сөхөрч амаараа шороо үмхэж байна ш дээ харин улс төрчид бизнес бүлэглэл олгиархууд нь өдөр бүр цагаан сар шиг л байна нөгөө Нафагдоржийн хэлдгээр цагаан сар ба хар нулимс гэгч дүр зураг
2022-10-03
Зочин:
Хоноц гэдгээ одоо л ойлгоо юу
2022-10-03