УИХ-ын гишүүн Д.Ганбат картаа сугалж, эсэргүүцлээ илэрхийллээ
2022-10-03

УИХ-ын гишүүн Д.Ганбат намрын чуулганы нээлтийн ёслолын үеэр эсэргүүцлээ илэрхийлж, картаа сугалж, УИХ-ын даргад өгсөн. Тэрбээр энэ талаараа “УИХ нь УИХ биш болсон байна. Хууль тогтоох байгууллага гүйцэтгэх засаглалд хамаг эрх мэдлээ шилжүүлж, хяналт тавих ямар ч боломжгүй байна” гэдгээ ингэж илэрхийлснээ хэллээ.

 

 

Д.Ганбат гишүүн “УИХ ямар ч ёсзүйгүй, ёс суртахуунгүй байна. Өргөсөн тангарагтаа үнэнч бус байна. Өнгөрсөн хоёр жилд МАН-ынхан, ЖАН-гийнхан нийлж, Монгол Улсын эдийн засгийг унагалаа. Амьдрал маш хүнд байна. Тиймээс ард түмэнтэйгээ нийлж, даварсан эрх баригчдад даруулга тавина” гэдгийг хэлэв.

 

Мөн тэрбээр АН-ын бүлгийн асуудлаар ҮХЦ-д маргаан үүссэн байгаа. Гэтэл эрх баригчид оролцож байгааг хэллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Сэтгэцийн асуудалтай хүний хямрал хавар, намар их илэрдэг гэлцэх юм билээ, сэдэрчихэж... БИДОН ТАРААХАД ТАРХИ АЖИЛЛААД Ч ЯАХАВ, ГАР НЬ ЮМ ӨРГӨЖ ДААЖ БАЙВАЛ ХИЙЖ БОЛОХ Л АЖИЛ, ОНИГОО БОЛСОН АМЬТАН
2022-10-04
zochin:
baas ene bid 2 cart sugalaad baas tyi maa
2022-10-03
ard:
delhii dayar yne usch baigaa gehdee uls ornuud tsalin tetgver halamjaa baga bagaar nemj baihad manai darga nar uursduu terbumaar hadgalamjtai bolood nemehgyi jiriin ardiinhaa yaduurliig anhaarahgyi bn
2022-10-03
зочин:
Чи ч хувийнхаа үндсэн ажлаа л хийж байна...нөгөө л үргэлжилсэн +дуусдаггүй хэл ам+хэрүүл...нэмэргүй юмнууд зайлвал яасан юм бэ..хугацаа бага+хийх зүйл үнэхээр их байхад амьдаа мэдрүүлэх гэж ингэж байхаар хамтдаа санаа оноог нийлүүлж түмэнийхээ төлөө зүтгэх бодол алга ууу..3- жил хэрүүлдсээр танай нам чинь сөхрөөд юун сөрөг хүчин+хэрүүлийн сөрөг ганц л боллоо..үргэлж хэрүүл хийгээд залхалаа..
2022-10-03
Ккк:
Ийм мэдрэл юмыг одоо хэн дагаж намирах вэ дээ...
2022-10-03
БИДОН ГАНБААГ УУРЛУУЛБАЛ БОДОН ГАНБАА БОЛМОЙ.
2022-10-03
Mu:
Ард түмэн Ганбаатай нийлэхгүй байх өө.
2022-10-03