О.Цогтгэрэл: МАН 3.4 сая иргэний 2.5 саяыг нь халамжийн сүлжээнд оруулсан
2022-10-03

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн байна. Тус бүлэг 2023 оны төсвийн талаар Сангийн сайд Б.Жавхлангаас мэдээлэл авснаас гадна АН-ын бүлгийн даргын асуудлаар Үндсэн хуулийн цэцэд үүссэн маргааны талаар ярилцжээ.  

 

 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Төсөв болон бусад асуудлаас харахад Монгол Улсад дундаж давхарга байхгүй болж, ядуурал асар ихээр нэмэгдэх нь. Олон жил зүүнийн нам бодлого хэрэгжүүлж, асар их халамжийг бодлого хэрэгжүүлснээр Монгол Улс одоо өрийн хямралд орлоо. 3.4 сая иргэний 2.5 сая нь халамж авдаг. Зүүний чиглэлийн нам олон жил засаглахаар улс оронд юу болдгийг бид одоо харж байна. Хүн амынхаа 70 хувийг халамжид хамруулдаг улс гэж байх уу.

 

Эрх баригчид ДНБ-ий 50 хувьтай тэнцэх өртэй гэдэг. Гэтэл Монголбанк 60 гарчихсан гэдэг. Дэлхийн банк 90 хувьтай болсон гэдгийг мэдээлдэг. Засгийн газрын өрийг тооцохгүйгээр бичилтийн зөрүүгээр Монгол Улсын өрийг бага харагдуулж байна. Олон улсын аргачлалаараа Монгол Улсын өр ДНБ-ий 100 хувьд хүрсэн шүү.

 

Бизнесүүдэд мөнгө очихгүй байна, улам хатингаршиж байна. Энэ бүхний  үр дүнд Монгол төрийн өмч давамгайлсан, социалист эдийн засагтай болж байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Халамжийг бол МАН сонгууль луйварддаг систем болгон хөгжүүлж чадсан даа.2020 оны орон нутгийн сонгуулиар хямдралтай нүүрсний талон,хүнсний хангамж авах айлын тоо ХОВД АЙМАГТ 3 дахин өссөн дөө.ХОВДЧУУД дээрхи зүйлээр сонгуулиа худалдсан даа
2022-10-03
Hend hen halamj ogood hen halamjaar amidaraad baigaam be umhii bandaash min ugee olj yriaach
2022-10-03
Ulnii bayd shaahaa boliooroo
2022-10-03
Үнэншүү:
Халамжийн бодлого, Хахуулчид АВИЛГАЧИН хулгайч даргаас хамаарал улс болоод бүр сүйрч дампуурч бнаа.
2022-10-03
zochin:
tegvel tsalingaa nemeech bvh hvn ajil golohgyi hiine sh dee.ta nar shig ter bumtan bish huisgyi tyl hiine shvv.daanch ajil hiiheer 3 sar ajillyylaad tsalin ugduggyi ajul ni ih baga tsalintai hool unaandaa taardag tyl gertee baisan ni deer
2022-10-03