Ахмад сэтгүүлчдийн анхдугаар чуулган боллоо
2022-10-03

 

ОУ-ын Ахмадын өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс санаачлан Ахмад сэтгүүлчдийн анхдугаар чуулга уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү чуулга уулзалтад ахмад сэтгүүлчдийн төлөөлөл 60 орчим сэтгүүлч оролцлоо. 

 

Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, ахмад сэтгүүлчдийн санал санаачилга, үр нөлөөг сэтгүүл зүйн салбарт нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна. Энэхүү шаардлагыг ажил хэрэг болгох, манлайлал үзүүлэх нь Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн зорилго. Иймээс энэ удаагийн чуулга уулзалтаар “Ахмад сэтгүүлчид манлайлал үзүүлэх нь” үндсэн илтгэлийг МСНЭ-ийн харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд Ерөнхийлөгч Б.Ууганбаяр тавьж хэлэлцүүлэв.

 


Мөн Ө.Отгонбаатар Ерөнхийлөгчийн санаачилгаар ахмад сэтгүүлчдээс бүрдсэн Редакторын дэд хороо байгууллаа. Энэхүү дэд хороо нь сэтгүүл зүйд дутагдаж буй редакторын ёс зүй, хэм хэмжээг тодорхойлж, шаардлагатай редакциудад сургалт өгөх зэргээр үйл ажиллагаа явуулна.

 

МСНЭ нь редакциудыг төлөвшүүлэх, чадавхжуулах, сэтгүүлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд ахмад сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлж буй юм.

Shuud.mn
Сонин хачин