Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрын зөрчил
2022-10-04

МАН эрх барьсан хугацаандаа хувийн бизнесийг булааж, бизнес эрхлэгчдийг “аав”-ынд аваачиж хийснээрээ түүхэнд үлдэх нь гарцаагүй. Төрийн өмчийг үнэгүй авсан, булаасан, дээрэмдсэн гэсэн нэр шошго зүүж байгаад буцааж авдаг тогтолцоо аль хэдийнэ тогтжээ. Товчхондоо Монголын төр бизнес эрхлэгч болох замдаа хэдийнэ шуударсан гэсэн үг. Үүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар ч өчигдөр хэлсэн үгээрээ баталлаа.

 

Намрын чуулганыг нээж үг хэлэхдээ УИХ-ын дарга Г.Занданшатар “Төр, төсвийн байгууллагууд бизнес хийдэг болох эрхзүйн орчныг бүрдүүлнэ” гэв.

Энэ тухай тэрбээр “...Төсвийн байгууллагууд орлого олж, цалингаа нэмэгдүүлэх эрхзүйн орчин бүрдүүлье. Төрийн байгууллагууд бүгд бизнес хийдэг олон улсын туршлага либералчлал, хүнд суртлыг бууруулна. Төсвийн байгууллагууд, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд үр ашигтай ажиллах цогц реформыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ эрхзүйн орчныг бий болгоё. Энэ бүхэн татварын бааз суурийг нэмэгдүүлж, төсвийн орлогыг нэмэгдүүлнэ” гэв.  Товчхондоо төр өөрөө бизнес хийж, хувийн хэвшлүүдтэй өрсөлдөнө гэсэн үг.

 

Энэ бол эрх баригчдын үзэл бодлын зөрчил. Засгийн газар бол огт өөр бодолтой, бодлоготой байгаагаа зарладаг. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ““Төр аливаа бизнесээс татгалзана. Төр хувийн хэвшлээ дэмжинэ, тэдний бизнестэй өрсөлдөхгүй.  Төр нэг гараараа зөвшөөрөл өгчихөөд, нөгөө гараараа хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлээ дарамталж болохгүй” гэж хэлдэг. Тэгээд төрийн оролцох шаардлагагүй аж ахуйн ажлуудыг зарлаж, 100 хувь хувийн хэвшилд даатгахаар болсон.

 

Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатар нь төр өөрөө бизнес хийж, мөнгө олно гэчихлээ. Олсон мөнгөөрөө цалингаа нэмэгдүүлэх гэнэ. Цалингаа нэмэгдүүлэхийн тулд хэнийг ч дээрэмдэж, юуг ч булааж авч магадгүй.

 

Монгол Улсыг МАН гэх нэг нам удирдаж буй. Хоёр өөр бус нэг намын дарга нар хоёр өөр зүйл яриад байхаар нь хэнд  нь итгэж найдах билээ?

 

Уг нь бизнес эрхлэгчид Д.Амарбаясгалангийн үгэнд талархсан. Төр тусгай зөвшөөрөл өгчихөөд тэрнийхээ араас зууралдаад, зовоогоод, элдэв шантааж хийхгүй нь дээ гэж итгэж найдсан. Харин Г.Занданшатарын үгээр бол тэр тусгай зөвшөөрлийг төрийн байгууллага ч, хувийн хэвшил ч давхар эзэмшиж, орлогын төлөө өрсөлдөх бололтой.

 

Угаас ч төр аль хэдийнэ хувийн бизнесийг булаахаар зэхэж, өрсөлдөх замаа засчихаад буй. Дархан, Эрдэнэтэд байх тоотой хэдхэн үйлдвэрийг ээлж дараалан төрийн өмч болгох бололтой. Одоо “Дархан арьс ширний цогцолбор”-ыг булаахаар дайрч, дарга удирдлагыг нь аль хэдийнэ “аав”-ынд хийчихсэн. “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн байгуулж буй үйлдвэр хэдийнэ 60 хувьд хүрчихсэн. Хэзээ мөдхөн хаалгаа нээх өдөр тулсан учраас төрийн шунал хөдөлсөн хэрэг. Төслийн талбайд нь төрийн нэртэй, яг ижил төрлийн үйлдвэр байгуулахаар хөдөлж эхэлжээ. “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-д дэд бүтцийн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй төрийн “Дархан арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” ТӨХК нь бүтэн үйлдвэр байгуулах гэнэ. Г.Занданшатар даргын хэлдгээр төрийн өмчит компаниуд бизнес хийхээр шийдсэн нь энэ.

 

Төр гэдэг чинь бизнес эрхлэгчдийг нэг гараараа татаж, нөгөө хөлөөрөө дэвсэлдэг хэдэн арван толготой мангас юм гэж үү?

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
MONGOLIA NEWS:
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
2023-03-01
MONGOLIA NEWS:
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
2023-03-01
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-26
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-26
Зочин:
Ийм юм ярьдаг дарга нар болих хэрэгтэй төр бизнес хийж болохгүй шүү дээ
2022-10-04
Зочин:
Бизнес хийж хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг төр энэ дэлхий дээр байна уу? Одоо Монголд амьдрал алга доо. Залуучууд гадагшаа гарч юм үзэж ядаж шударга өрсөлдөөнөөр ажиллаж амьдарч сурах хэрэгтэй. Төр бол адгийн муу менежер байдгийг дэлхийн олон жишээ харуулсан.
2022-10-04
Төр бизнес хийнэ гэж юу байхав дээ, уг санаа нь зөв боловч, төсөв мөнгөө нэмэгдүүлэх гэж байгаа, харин арга барил нь буруу байна. Төр хэзээ ч хувийн бизнесийн хэмжээнд ажиллаж чадахгүй! Дампуураад дуусна, тэрний оронд хувийн хэвшлээ дэмжээд татвараа оновчтой болговол зохино
2022-10-04
Зочин:
Занданшатарын бодлого бол ард олны бодлого. Хувийн бизнес бол хувиа л бодсон бизнес. Харин засгийн бизнес бол ард олныг бодсон бизнес. Шулам уруугаа тонил хувийн бизнес.
2022-10-04
Зочин:
Занданшатар ОК
2022-10-04
Зочин:
Төр бизнес хийдэг байж болохгүй, иймэрхүү зүйл ажиглагдах болсноор төр авилга хээл хахуульд ихээр автсан. төр мөнгө хөөх биш иргэдэд үйлчлэхэд л анхаардаг байх ёстой. Амарбаясгаланг дэмжиж байна.
2022-10-04
АНУСИН ШЭЭС ХЭРЛЭН ХУЦ
2022-10-04