Жисүгийн 'Cartier' брэндтэй хийсэн гэрээний нууц ил болов
2022-10-04

Richemont Jisoo-г LVMH-ээс хулгайлж өөрсдийн үнэт эдлэлийн моделоо болгож чадсан шалтгаан нь түүнд Dior-ийн өгдөг цалингаас хоёр дахин ихийг өгөхөөр тохирсон байжээ. 


LVMH, Richemont хоёр бол дэлхийн загварын салбарт нэг, хоёрт бичигддэг жинхэнэ өрсөлдөгч нар юм. Тэрээр бие биентэйгээ шүүхэд хүртэл маргаж байсан түүхтэй. 


LVMH компанид Dior, Louis Vuitoon, Celine, Fendi, Givenchy, Tiffany& Co. Bvlgari зэрэг брендүүд харъяалагддаг. LVMH-ийн захирал Dior брендээ хүүхэд шигээ хайрлаж, брендийн төлөөлөгч нарт нь хамгийн өгөөмөр цалинг өгч “Бид Dior-ийн моделуудаа ямар ч санхүүгийн асуудалд оруулахыг хүсдэггүй” хэмээн бардам хэлдэг. 

 


Харин Richemont компани бол үнэт эдлэл чиглэл рүүгээ хөгжсөн Cartier, Vacheron Constantin, A. Lange & Söhne, Jaeger-LeCoultre, Mont Blanc, Chloe зэрэг брендүүдийг өөрсдөдөө хамруулдаг.


Dior 2021 оны намар Jisoo-г загвар болон гоо сайхныхаа олон улсын төлөөлөгч болгосноор MZ generation дундах борлуулалт нь 2022 онд гэхэд өнгөрсөн жилээсээ 400%-иар өссөн байдаг. Dior-ийн захирал Pietro Beccari хүртэл загварын шоуныхаа үеэр “YG Jisoo-г халчихвал надад хэлээрэй. Би түүнийг авна шүү.” гэж хэлсэн удаатай. 

 


Ийнхүү өрсөлдөгчийнхөө моделийг Cartier хоёр дахин их цалин амлаж байж давхар өөрсдийн болгож чаджээ. Jisoo-г Cartier брендийн төлөөлөгчөөр 2022/05 сард зарласан байдаг.

Shuud.mn
Сонин хачин