Зургаан аймаг зүрх судасны өвчлөлийг оношлох аппараттай боллоо
2022-10-04

Эрүүл мэндийн сайдын тушаалаар зургаан аймгийн "Бүсийн оношилгоо эмчилгээний төв"-д судсан дотуурх оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмж болох ангиографийн аппараттай болжээ.

Зүрх, судасны өвчний хүндрэлийн үед 72 цагийн дотор ангиографийн оношилгоонд орж эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг аж. Улаанбаатар хотоос алслагдсан орон нутгийн иргэд өөрт хамгийн ойр БОЭТ-үүдээс цаг алдалгүй энэ төрлийн тусламж үйлчилгээг авах боломж бүрдсэн байна.

Ангиографийн аппарат худалдан авахад 10,8 тэрбум төгрөг зарцуулжээ. 

Тодруулбал, Орхон, Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгуудын Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тус бүр нь 1,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий Германы Siemens  үйлдвэрийн Artis Zee маркийн орчин үеийн дэвшилтэт программ хангамж бүхий ангиографийн оношилгооны тоног төхөөрөмжийг суурилуулав.

Ингэснээр Зүрхний ишеми, Цочмог шигдээс, Элэгний хавдрын үед хийгдэх ТАСЕ эмчилгээ, Тархины судасны оношилгоо, Диализийн тунель, Бөөрний судасны оношилгоо, Хөлийн тараагуур судасны оношилгоо  зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжтой болж байна. 

Ангиографийн үндэсний баг орон нутгуудаар явж ажлын байран дээр нь сургаж, дадлагажуулах ажил үргэлжилж байна. Мөн орон нутагтаа оношилж эмчлэхэд төвөгтэй  тохиолдолд туршлагатай эмч, мэргэжилтнүүд газарзүйн байршлаас  үл хамааран  онлайнаар заавар зөвлөгөө өгч, мэдээлэл солилцох, шаардлагатай тохиолдолд  мэргэжлийн баг орон нутагт очин, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)