Электрон тамхинаас болж уушги нь цоорсон өсвөр насныхны тоо нэмэгджээ
2022-10-05

 

Электрон тамхи хорт хавдар үүсгэдэг химийн бодисууд агуулдаг. Харин электрон тамхи буюу вэйпийг тамхиа хаях гэж байгаа хүмүүст зориулан үйлдвэрлэдэг гэх яриа байдаг ч энэ нь том төөрөгдөл юм. Учир нь электрон тамхи нь уламжлалт тамхинаас ялгаагүй никотин болон хорт хавдар үүсгэдэг химийн хорт бодисууд агуулдаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны сайтад бичжээ.


Электрон тамхийг 2003 онд Хятадад бүтээжээ. Уламжлалт тамхинаас ялгаатай нь хэрэглэгч утаа биш уур сорно. Өөрөөр хэлбэл шингэнийг уур болгон сордог байна. Англиар vapor гэх бөгөөд түүнээс вэйп гэх нэршил үүсэж, татах үйл явцыг вэйпинг гэж нэрлэх болсон байна.Электрон тамхины шингэний найрлагад глицерин, пропилен гликол, үнэр оруулагч зэрэг химийн бодис багтдаг. 

 

 

Жишээлбэл, ОХУ-д 12 настай хүүхэд электрон тамхи татаад нас барсан. Австрали улсад 15 настай охин электрон тамхи хэрэглэдэг байсан. Улмаар коронавирусийн халдвараар өвчилж нас барсан байна.

 


Энгийн тамхинаас ялгаатай нь электрон тамхи нь амтлаг. Татаж байгаа хүний аманд таагүй амт мэдрэгдэхгүй. Гэвч электрон тамхи хэрэглэж байгаа хүн өөрийгөө хянах боломжгүй байдаг аж. Учир нь энгийн тамхи татаж дуусахад тамхиа дуусгалаа гэдэг дохио тархинд очдог бол электрон тамхины хувьд зогсох дохио өгөх зүйлгүй учраас татсаар л байдаг сөрөг талтай. 

 

 

Дахин жишээ дурдвал, Австрали улсад оршин суух 70 настай иргэнийг  тамхинаас гаргахын тулд хүүхэд нь электрон тамхи авч өгсөн байгаа юм. Тухайн хүн электрон тамхийг найман жилийн хугацаанд хэрэглээд харамсалтай нь  уушгины хурц үрэвслээр нас барсан байдаг. Ингээд гэр бүлийнхэн нь электрон тамхи  нь ердийн тамхинаас гаргадаг зүйл биш, үхэлд хүргэдэг зүйл гэдгийг нь өөрсдийн гунигтай түүхээ хуваалцаж олон нийтэд зарласан байдаг.

 


Тиймээс хэтрүүлж хэрэглэх магадлалтай юм байна. Хэтрүүлсэн үед толгой дүүрэх, чих шуугих, толгой эргэх, хөл эсвэл бие бүхэлдээ сульдах, дотор эвгүйрхэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.Электрон тамхи хэрэглэснээр эрүүл мэндэд дараах сөрөг нөлөөтэй: зүрх судас, уушгины өвчлөл, /зүрхний шигдээс, цус харвах/ урагт нөлөөлөх, генийн өөрчлөлт үүсгэх, дотор муухайрах, бөөлжих, сэтгэл санаа тогтворгүй болох, өөрийгөө хянах чадвар алдах, ой тогтоолт буюу сэтгэн бодох чадвар муудах, бие сульдах ядрах, хорт хавдар үүсгэх зэрэг сөрөг нөлөөлөл ихтэй байдаг байна.

 

 

ХӨСҮТ-ийн сүрьеэгийн клиникийн яаралтай тусламжийн их эмч Б.Батмөнх хэлэхдээ: 


"Электрон тамхи нь хэлбэр дүрс, өнгө, үнэр зэргээрээ хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байна. Тус тамхины орцонд уламжлалт тамхинд ордог бүтээгдэхүүнүүд бүгд багтдаг.

 

Мөн өнгө, үнэр оруулагч зэрэг нэмэлт химийн бодисууд агуулагддаг. Ер нь янжуур болон электрон тамхийг харьцуулахаас илүү эрүүл мэндэд хортой гэдгээр нь авч үзэх нь чухал. Уламжлалт тамхи нь  уушгины архаг бөглөрөлт өвчин, зүрх судасны өвчин, хавдар зэрэг өвчлөлийг үүсгэдэг. Электрон тамхи ч ялгаагүй дээрх өвчлөлийг үүсгэх эрсдэлтэй.


Мөн тамхины хэрэглээ нь дархлааг сулруулдаг. Улмаар уушгины үрэвсэл үүсгэдэг. Мөн харшил болон тархины харвалт тохиолдож байна. Ер нь электрон тамхи нь тархинаас эхлээд давсаг хүртэлх бүх эд эрхтэнд нөлөөлсөн шинэ төрлийн  өвчлөл үүсгэж байна." хэмээн мэдээлсэн юм. 

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин