Брэд Питт хүүхдүүдээ хүчирхийлдэг байсан гэх баримт дэлгэгдэв
2022-10-05

 

Нэгэн цагт Холливудын кино ертөнцөд өөрсдийн гэсэн хэв маяг, тодотголтой алдарт жүжигчид болох Брэд Питт болно Анжелина Жоли нар 2014 онд хуримаа хийсэн ч нээх удалгүй хоёр тийш болсон билээ. Тэр ч утгаараа  хүүхдүүдээ асран халамжлах болон эд хөрөнгийн асуудлаар шүүхийн маргаантай байгаа юм.  

 

Анжелина Жоли экс нөхөр Брэд Питтийг Chateau Miraval дарсны үйлдвэртэй холбоотой маргаантай холбоотой шүүх хурлын шинэ баримт бичгүүдэд буруутгаж, жүжигчин болон тэдний зургаан хүүхдэд бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн гэж буруутгажээ. 

 

 

Баримт бичигт: Брэд Питт маргалдах чимээнээр нь өрөөнд орж ирсэн хүүхдүүдийнхээ нэгийг багалзуурдаж, нэгийг нь алгадсан. Анжелина Жолиг үсдэж, толгой дээр нь шар айраг асгасан.

 

Мөн хүүхдүүд рүүгээ шар айраг, улаан дарс цацсан. Түүнийг зогсоохыг оролдон араас нь татаж, нуруун дээр нь гарсан Жолиг буулгахын тулд ардаа байсан суудал руу унаж Жолигийн тохой болон нурууг гэмтээсэн тухай бичжээ. 

 

 

Энэхүү үйл явдлаас үүдэн 2016 онд Брэд Питтийг Холбооны мөрдөх товчооноос хүүхэд хүчирхийлсэн хэрэгт шалгаж эхэлсэн. Гэсэн ч 2019 онд түүнд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан ял оноогоогүй юм. 

 

Анжелина Жолигийн өмгөөлөгчид Брэд Питтэд ял оноох нөхцөл байгаа ч Холбооны мөрдөх товчооныхон ажлаа хийхгүй байна гэж заргалдаж байгаа юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Хүчирхийлнэ гэж яасан муухай үг хэрэглэдийн
2022-10-06