Орос Улсад дайчилгаа эхэлснээс хойш нэг сая хүн гадаад руу дүрвэжээ
2022-10-05

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа олон нийтийг дайчлах тухай зарласны дараагаар хоёр долоо хоногийн дотор нэг сая орчим хүн Оросыг орхин гарчээ. 

 

Эдгээр хүмүүсийн дийлэнх нь жуулчны визээр хил давж, буцаж ирэх эсэх нь тодорхойгүй байгаа тул дайчилгаанаас явсан хүмүүсийн тоог тооцоолох  боломжгүй гэв.

 

В.Путиний дайчилгааны зарлигийг есдүгээр сарын 21-нд зарласнаас хойш Оросын 98 мянган иргэн Казакстан улс руу, 53 мянган иргэн Гүрж улс рүү гарсан талаар цагдаа, хилийн албаныхны мэдээлэлд дурдсан байна.

 

Энэ Мягмар гарагт /2022.10.04/ Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу  есдүгээр сарын 21-ээс хойш 200,000 гаруй хүн цэргийн албанд татагдсан гэж мэдэгдсэн. Сайдын өмнө хэлсэнчлэн дайчилгаанд нийтдээ 300 мянган иргэн хамрагдах ёстой.

 

Бусад чиглэл рүү явж буй маршрутын хувьд Оросууд Финляндыг зорих болсон бөгөөд тус улсын хилийн албаны мэдээгээр 65,768 хүн орж, 40,106 хүн гарсан, Монголд (ОХУ-ын 6,268 иргэн орж, 1,107 хүн гарсан),  Киргизстанд (3,526 орос иргэн бүртгүүлсэн) байна. Мөн Армени, Узбекистан, Тажикистан зэрэг улсад ихээр очих нь хэвээр байгаа ч эдгээр улсын статистик мэдээ хараахан гараагүй байна.

Shuud.mn
Сонин хачин
НАТО зэвсгээ хил дагуу байрлуулна гээд хардаад байна бус уу?
2022-10-07
Одоохондоо иргэд нь зугтааж байна, бүр болохоо байхаар Путины дэглэмийн эсрэг босох биз
2022-10-05
Зочин:
Оросын ард түмэн Путинийг нэг л өдөр удах ч үгүй сэгсэрнээ.
2022-10-05
Болд:
Путин Украйныг 4хоногт эзлэнэ гээд хагас жил самарлаа. Ичсэн хүн хүн ална гэгчээр бүх нийтийн цэрэг татлага зарлаж Одоо Оросын ард түмнийг самарч байна даа. Цаашдаа үхэхдээ үхэр буугаа гэгчээр цөмийн дайн дэгдээж дэлхийг самрах байх даа. Уг нь Орос Аугаа том гүрэн, Украйнтай украйнгүй болох л байсан. Цөмийн зэвсэгтэй Орос улс руу Украйн битгий хэл Америк ч дайрч чадахгүй байсан шүү дээ. Гэм зэмгүй Орос Украйн янз бүрийн үндэстний олон цэрэг иргэд хүүхэд эмэгтэйчүүд амь үрэгдэж байна даа. Путин уг нь мундаг удирдагч байсан. Одоо ч хоёр дахь Гитлер болж түүхэнд үлдэж дээ.
2022-10-05
НАТО зэвсгээ хил дагуу байрлуулна гээд хардаад байна бус уу?
хэд нь амьд буцаж ирэх бол доо визгүй бол гэмт хэргийн золиос их болдог. онгироод байвал алаад булчихад хэн олох юм бэ
2022-10-05