С.Эрдэнэбат: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болно
2022-10-05

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2023 оны төсвийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

 

МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: 


"Улс оронд нүүрлэсэн эдийн засгийн тогтворгүй байдал, валютын ханшны өсөлтийн улмаас үйлдвэрлэл, үйлчилгээ хумигдаж, зохиомол үнийн хөөрөгдлийг бий болгосноос үүдэн ажил үйлчилгээ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, хөдөлмөрийн бодит үнэлэмж алдагдсанаас иргэд хөдөлмөрчдийн цалин хөлс тэтгэвэр тэтгэмжийн худалдан авах чадвар буурч, амьжиргаа нь эрс доройтсоор байна. 


Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг инфляц, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлнэ, Засгийн газар Төрийн албан хаагчдын цалинг 2022 онд багтаан инфляцын түвшинтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэнэ гэсэн заалтуудыг хэрэгжүүлэхээр тусгасан. 

 

Иймд УИХ-аар 2023 оны улсын төсийн төслийг УИХ-аар батлахдаа төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажлын байрыг тогтворжуулах, үнэ ханшийн өсөлтийг бууруулах, иргэд хөдөлмөрчдийн амьжиргаанд учирч буй хүндрэлийг богино хугацаанд арилгахад чиглэсэн тодорхой арга хэмжээг тусгаж хэрэгжүүлэх шаардлагатай байна." гэв. 


2023 оны улсын төсийн төсөлд Цалин хөлс орлогыг нэмэгдүүлэх саналаас

 

  • Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2023 онд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх
  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сарын 550 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосонтой холбогдуулж 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжихэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тусгаж хэрэгжүүлэх
  • Төрийн төсөвт болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудад ажиллагсдын цалинг 2023 онд тодорхой үе шаттайгаар 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх эх үүсвэрийг төсөвт  тусган хэрэгжүүлэх
  • Банкны хэрэглээний зээ , цалингийн зээлийн хүүг бууруулах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хулийн 26.2-т заасны дагуу төсвийн байгууллагуудад ХАБЭА-н зардлыг тусгах
  • Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний өмнөх оны төсвийг10-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх
  • Тэтгэвэр тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх
  • Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулж, иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх
  • Ипотекийн зээлийн хүрээнд хямд өртөгтэй орон сууц барих хөтөлбөр, төслийг эдийн засаг санхүүгийн бодлоготой уялдуулан үргэлжлүүлэн хэрэгжүүлэх
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг үргэлжлүүлэн олгох санхүүжилтийг улсын төсөвт тусгах
  • Төрийн албаны ажилчдын цалин хөлс, нийгмийн баталгаанаас үүдэлтэй боловсон хүчний хомсдолд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх
Shuud.mn
Сонин хачин