АН-МҮАН сонгуульд хамтрахаар нэгдлээ
2022-10-05

АН-ын дарга С.Эрдэнэ, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл нар АН-МҮАН нэгдэн ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

 

АН-ын дарга С.Эрдэнэ: Өнөөдөр Монголын ардчилал, улс төрийн түүхэнд түүхэн үйл явдал тохиож байна. АН-МҮАН хамтран нэг нам болж ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Бидний угшил, гарал нэгтэй, нэг үзэл санаа, үнэт зүйлтэй. Тодорхой цаг хугацаанд тусдаа үйл ажиллагаа явуулсан ч Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засаг, улс төрд үүсээд байгаа нөхцөлд байдалд үнэлэлт өгч, цаашид ардчилсан хүчнүүд нэгдэн нийлж, хүчирхэгжин, нөлөө үзүүлэх замаар улсын хөгжлийг хангах, хүндрэлийг давах, сонгуульд амжилттай оролцох шаардлагын үүднээс нэгдэж байна. Бидэнд үзэл санаа, үнэт зүйлийн зөрчил байхгүй. Цаашид улам хүчирхэг нам байгуулж, нийгэмд ардчиллын үр нөлөөг дээшлүүлж, эрх баригчдад хяналт тавьж, хариуцлага тооцно. Монголын хөгжлийн төлөө хамтдаа урагшилна гэдэгт итгэл төгс байна.

 

МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл: Монголын нийгэмд олон ухралт болж байна. Энэ цаг үед гадаад, дотоод нөхцөлөө дүгнэж, ардчиллын төлөө нэг үзэл баримтлалтай намууд нэгдэн ажиллаж байж Монголын ардчиллыг шинэ түвшинд гаргана гэдэгт байр суурь нэгдсэн. Өнөөдрийн үйл явдал бол АН-МҮАН-ы биш ардчиллын төлөө зүрх нь цохилдог нам, хүйчин, нийгмийн зүтгэлтнүүдийн нэг зүгт харах эрмэлзлэл байх болно.

 

МҮАН 15 жилийн хугацаанд ардчиллыг үндэсний үзлээрээ баяжуулж, Монголд суурьшиж болох ардчиллын төлөө явж ирсэн. Цаашид өнөөгийн шинэ нөхцөлд ардчиллыг шинэ нөхцөлөөр баяжуулах шаардлага тулгарч, бид түүхэн бичиг баримтад гарын үсэг зурлаа.

 

Тэд ардчилсан бусад хүчнүүдийг нэгдэн нийлж, хамтран ажиллахыг уриаллаа.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
нохойн бааснууд
2022-10-06
Hovdiin most sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25rbaaziin hogiin hulgaich baasanjav avto kambinatiin adgiin hulgaich baasanjav
2022-10-05
зөв ш дээ
2022-10-05