МУИС-ийн нэрийг МҮИС болгон өөрчлөхгүй
2022-10-05

МУИС-ийн 80 жилийн ой тохиож байна. Түүхэн ойн баярын хурал өнөөдөр Төрийн ордонд болов.  Энэ үеэр БШУ-ы сайд Б.Энх-Амгалан МҮИС гэсэн нэр МУИС-д хадгалагдан үлдэх болсныг дуулгалаа.

 

 

БШУ-ы сайд Б.Энх-Амгалан “Монгол Улсад орчин цагийн дээд боловсрол, шинжлэх ухааны тогтолцоо үүссэний 80 жилийн ой болж байна. Энэ түүхийг МУИС бичсэн. АИХ-ын 1992 оны тогтоолоор Монголын үндэсний их сургуулийн нэр МУИС-д олгогдсон. МҮИС гэдэг энэ нэр бол МУИС-ийн оюуны өмч.

 

МУИС-ийн 80 жилийн түүх, туршлага, ололтоор бичигдсэн түүх. Тиймээс хэн нэгэн этгээдийн хууль бус үйлдлээр хэн нэгэнт МҮИС гэсэн нэр өмчлөгдөж, ашиглагдаж болохгүй. Энэ бол гэмт хэрэг.

 

Өнөөдөр 80 жилийн ойн хурал дээр Монголын үндэсний их сургууль гэдэг 80 жилийн түүхэнд бий болгосон үндэсний брэнд нэр МУИС-д хадгалагдах үлдэх ёстой гэсэн шийдвэрийг танилцууллаа” гэсэн мэдээллийг өглөө.

 

Мөн сайд маргаан багагүй хугацаанд үргэлжилж, хамгийн сүүлд МУИС-аас гаргасан оюуны өмчийн маргаанд ялсныг дуулгалаа.

 

Харин зарим хэвлэл мэдээллийг хэрэгсэл, сошиалд бичсэн "МУИС-ийн нэрийг МҮИС болгон өөрчилнө" гэсэн мэдээлэл ташаа болохыг БШУЯ-наас мэдэгдлээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Зальтай этгээдүүд худлаа заль хэрэглэж МУИС ийн нэрийг ашиглах оролдлого хийж байгааг таслан зогсоох хэрэгтэй шүү бүгд залитан ч болж дээ
2022-10-06
Zochin:
MVIS n MUIS gedeg nertei ijil haragdah bdlaar ih bodoj hisen ner bulguu. Oyutnuudig uurtuu tathin tuld MUIS shig nershlee ashigladag bh nuhtsul ih bn. Timees ner zeeldej bn gej vzeh vndes bn. MUIS bol mongolin brend ner tul durtain vsgin uurchluud ashig hihig zuwshuurch herhewch bolohgu gej bodoj bn.
2022-10-05
258:
Монголын үндэсний их сургууль гэдэг бол бренд нэр биш ээ
2022-10-05