Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо
2022-10-05

 

 

“Жаст групп“ ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий 5 шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагт товлон зарласан боловч шүүгдэгч Г.Амарбат, Э.Сүрэн нарын өмгөөлөгч өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нар сонгон авсан өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд өмгөөлөгчөөс ирүүлсэн болон шүүгдэгч нараас гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авч, хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулав.

 

Мөн шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин
irgen:
цагдаа мөрдөн дээр бишээ прокурор, шүүх дээр замхаруулж будлиантуулж байгаа
2022-10-06
irgen:
новшууд хэргийг замхаруулах гээд арга саам хайгаад байхад юунд нь хойшлуулаад байдаг байнаа муу хөгийн шүүнч нар
2022-10-06
Зочин:
Монголын Цагдаа, мордон байцаах албад, прокурор, шуух яаж дампуурсаны яруу тод баталгаа нь Батхуугийн хэрэг, Зоригийн хэрэг, Сайханбилэгийн хэрэг, Сахал Эрэнэбилэгийн хэрэг гэх мэт хэрэгууд юм. Хятадад бол иймэрхуу хэрэгууд ганцхан сарын дотор бурэн шийдэгдээд нийгмийг хог шааруудаас бурэн цэвэрлэчихнэ шуу дээ. Еронхий нь дугнэвэл монгол бухэлдээ яаж дампуурсныг илтгэж Байна шуу дээ. Малнуудаа!!!
2022-10-05
irgen:
цагдаа мөрдөн дээр бишээ прокурор, шүүх дээр замхаруулж будлиантуулж байгаа
Зочин:
монголд энэ луйварчинд ял оноох шүүх гэж алга
2022-10-05
АВИЛАГЧ ШУУГЧ НАРА ЗАИЛУЛАЧ
2022-10-05