'Black Panther'-ийн хоёрдугаар анги ирэх сард нээлтээ хийнэ
2022-10-05

 

Африк гаралтай америк жүжигчид ихэнх дүрийг нь бүтээсэн гэдгээрээ онцлогтой "Black Panther" киноны эхний анги 2018 онд цацагдсан даруйдаа ашиг орлогоороо тэргүүлж, Оскарын наадмаас шилдэг киноны шагнал хүртэж байсан билээ.

 

Дөрвөн жилийн урт удаан хүлээлтийн эцэст энэхүү киноны хоёрдугаар анги "Black Panther: Wakanda Forever" нэртэйгээр ирэх арваннэгдүгээр сарын 11-ний өдөр кино театруудад нээлтээ хийх болсноо албан ёсоор зарлалаа. Киноны гол баатар буюу T’Чаллагийн дүрд тоглосон жүжигчин Чедвик Боузман дөрвөн жилийн турш бүдүүн гэдэсний хорт хавдартай тэмцсэний эцэст 2020 оны наймдугаар сард 43 насандаа таалал төгсөж фенүүдийнх нь хувьд томоохон гарз тохиосон.

 

Тэрээр гол дүрийн жүжигчин ийнхүү таалал төгссөн нь цувралын ирээдүйг нэлээд эргэлзээтэй болгосон хэдий ч 2020 оны аравдугаар сард Чедвик Боузманы гэгээн дурсгалд зориулан "Black Panther"-ын шинэ ангийг хийнэ гэдгээ Disney+ Twitter хуудсаараа дамжуулан зарласан билээ.

Shuud.mn
Сонин хачин
Зайлаа
2022-10-06