Монголын тамирчид Чикагогийн марафонд оролцоно
2022-10-06

“Ахиллис Монгол” олон улсын байгууллагын тамирчид Чикагогийн марафонд оролцохоор очжээ. Энэ сарын 09-нд болох Чикагогийн марафонд Ахиллисчууд анх удаа 6 тамирчин, 4 хөтөчийн хамтаар оролцоно. Багийн бүрэлдэхүүнд Ахиллисийн марафоны багт сонгогдсон, өмнө нь Нью-Йорк, Берлин, Бостон, Лондонгийн марафонд амжилттай оролцсон тамирчид шалгаран багтжээ.

 

 

“Ахиллис Монгол” ОУБ нь Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотод төвтэй “Ахиллис Интернэйшнл” олон улсын байгууллагын 73 дахь салбар болон 2014 оны 12-р сард Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан байна.

 

2014-2021 онуудад Ахиллисчууд багаараа Нью-Йорк, Берлин, Сөүл, Бостон, Майамигийн марафонуудад давхардсан тоогоор 50 орчим хөгжлийн бэрхшээлтэй гүйгчдийг оролцуулсан бөгөөд энэ онд Нью-Йорк, Берлин, Чикаго, Бостон, Лондонгийн марафонд 22 гүйгч, 20 хөтөчийн хамтаар оролцож байна.

Shuud.mn
Сонин хачин