Дарханы арьс ширний цогцолборыг төр булаах уу
2022-10-06

Мал аж ахуйн орон Монгол Улс жилд 15 сая арьс ширийг боловсруулахгүй, хог болгон хаядаг. Хөдөө нутгийн жалганд, Эмээлтийн түүхий эдийн хашаанд хатаж хорчийн, үмхийрэн хаягддаг арьс ширийг боловсруулж, бэлэн бүтээгдэхүүн болгож, цаашлаад экспортолвол ихээхэн хэмжээний ам.доллар орж ирэх нь тодорхой. Харамсалтай нь бид малынхаа түүхий эдийг ч боловсруулах чадамжгүй, аж үйлдвэргүй.

 

Төр үйлдвэр барихад түвэгтэй, бараг боломжгүй. Тиймээс хувийн хэвшил санаачилга гаргаж, гадаадаас хөрөнгө босгож, эх орондоо үйлдвэр байгуулахаар зориг шулууджээ. “Дархан арьс ширний цогцолбор” ХХК 2018 оноос жилд 10 сая ширхэг арьс, шир боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулж эхэлжээ. Үйлдвэрийн бүтээн байгуулалт өрнөх явцад сайд, дарга нар ээлж дараалан очиж, эх орны үйлдвэрлэл, баялаг бүтээгчид хэмээн магтан сайшааж байсан цаг саяхан. Өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа очиж, бүр сонгуулийн сурталчилгаагаа ч хийсэн гэдэг. Гэтэл сайд, дарга нарын хэлж байсан үгс хий дэмий хоосон малгай байсан бололтой. Одоо үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувийн гүйцэтгэл дээрээ гацчихав. Хөрөнгө оруулагч эсвэл үйлдвэр барьж байгаа хувийн хэвшлээс шалтгаалаагүй. Харин төр гацаачихаж.

 

 

Уг нь Засгийн газар тогтоол гаргаж, “Дарханы арьс ширний цогцолбор” ХХК-д дэмжлэг үзүүлэх төрийн өмчит компанийг байгуулсан. Угаас хүнд үйлдвэрийн дэд бүтцийг төрөөс шийдвэрлэдэг дэлхийн жишгийн дагуу бааз суурийг нь бүрдүүлэхээр “Дархан арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” ТӨХК-ийг байгуулжээ. Гэтэл өнөөх төрийн компани нь хувийн хэвшилтэй зэрэгцэн үйлдвэр барихаар ажиллаж эхэлж.

 

Уг нь Монгол төр, хувийн хэвшлийн зорилго нэг. Хаягдаж, үрэгдэж байгаа арьс ширийг боловсруулж, нэмүү өртөг шингээх ганцхан зорилготой. Гэтэл одоо тус цогцолборын газар дээр хувийн хэвшлийн бас төрийн арьс ширний үйлдвэр зэрэгцэн байгуулагдахдаа тулаад байна. Энэ холион бантанг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан З.Мэндсайхан багагүй хутгажээ. “Дарханы арьс ширний цогцолбор” ХХК-иас хөдөө аж ахуйн сайдтай уулзаж, учир зүйгээ ололцох гэж олон удаа оролдож, асар олон бичиг илгээсэн ч тус олоогүй байсаар сайд суудлаасаа бууж. Салбарын сайд солигдохтой зэрэгцээд “Дарханы арьс ширний цогцолбор” ХХК-ийн удирдлагыг хорьчихсон. Үйлдвэрийн ажил ч гацсан хэвээр. Манай улс дахиад хэдэн жил малынхаа арьс, ширийг жалга руу чулуудах юм бүү мэд.

 

Монголд бизнес эрхлэхэд амаргүйг олон олон хүн хэлдэг, халагладаг. Мэргэжлийн хяналтын байцаагчаасаа эхлээд төрийн сайд хүртлээ дарамталж, шахалт үзүүлж, эцэстээ Засгийн газрын шийдвэрээр төрд хурааж авдаг. Одоо “Дарханы арьс ширний цогцолбор” ХХК яг ийм нөхцөл байдалтай тулгараад байна.

 

Уг нь бид арчилсан нийгэмтэй, чөлөөт зах зээлийн оронд ажиллаж, амьдардаг. Бодит байдал дээр хувийн өмчтэй, бизнестэй бүхнийг ад үзэж, өнгөрсөн үе рүү ухарчих гээд байдаг нь харамсалтай.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
MONGOLIA NEWS:
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
2023-03-01
Иргэн:
Тэгээд тэр үйлдвэрээ барьж ашиглалатад оруулчихгүй юугаа хийгээд өдий олон жил болоо вэ хувийн хэвшилтэн минь. Төр бүх боломжоор тусалсан. Чадахгүй бол идсэндээ баярлаад зайлаа
2023-01-29
Ард:
Угжуулагчид юу ч бичсэн худал, буруутан ганцхан. Ийм амдрал байх уу.
2022-10-06
зочин:
Төр өмчөө 1990 оны дээрэмчдээс булааж авах нь зүйтэй. Хувийн хэвшлийхэн бол угаасаа ард түмнийг биш, хувиа боддог бэртэгчид шүү дээ. Харин төр засаг л эцсийн эцэст ард түмэнд туслана шүү дээ. Хувийн хэвшлийхэн чөтгөр шулам уруугаа тонилог!!!
2022-10-06
ХУЛГАИЧДАС АВАХ ХЭРЭГТЭИ
2022-10-06