АТГ: Дарханы замтай холбоотой 10 гаруй албан тушаалтныг шалгаж байна
2022-10-06

АТГ-аас ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг 48 цагийн хугацаатай сэжигтнээр баривчлаад байна. Түүнийг Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байхдаа Дарханы замын сонгон шалгаруулалтад хууль зөрчиж, давуу эрх олгосон байж болзошгүй хэргээр шалгаж байна. Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Дарханы замын сонгон шалгаруулалтад оролцсон бүх албан тушаалтнуудыг шалгаж байна. Энэ хүрээнд мөрдөх шалгах ажиллагааны нотлох браимтуудад үндэслэн, прокурорын хяналтан дор баривчлах ажиллагаа явагдсан” гэсэн мэдээллийг өглөө.

 

 

АТГ-ын Мөрдөх шалгах хэлтэст Дарханы замын асуудалтай холбоотой хоёр хэрэг шалгагдаж байна. Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгосон зээлээр хийж байгаа багц ажлуудын тендерийн бичиг баримт боловсруулалт, сонгон шалгаруулалт, санхүүжилтийн зарцуулалтыг шалгаж байгаа аж.

 

Одоогоор 10 гаруй албан тушаалтныг шалгаж байгаа бөгөөд тэднээс 8 хүнийг яллагдагчаар татаж, 3 хүнийг цагдан хорьж, 1 хүнийг баривчилсан байна.  

Shuud.mn
Сонин хачин
Nohoi:
Zail muu nohoi min
2022-10-07
зочин:
Сайн байна, тэр Батзандангийн ахыг бүр сайн шалгах хэрэгтэй шүү
2022-10-07
Nohoi:
Zail muu nohoi min