'Бяцхан эмэгтэйчүүд' киног Вьетнамын түүх гуйвуулсан хэмээн Netflix-ээс зогсоохыг шаарджээ
2022-10-06

 

Есдүгээр сарын 5-ны өдөр Bloomberg Asia мэдээлснээр Вьетнам түүхийг гуйвуулсан гэх үндэслэлээр Netflix-ээс "Бяцхан эмэгтэй" жүжгийг үзүүлэхээ зогсоохыг хүссэн байна.

 

Өмнөд Солонгосын ээлжит нэгэн цуврал кино болох "Бяцхан эмэгтэйчүүд" нь Солонгос төдийгүй дэлхийн улс орнуудад өндөр үзүүлэлттэй явж байгаа юм. Гэсэн хэдий ч тус киног хэвлэл мэдээлэл, кино урлагийн хууль тогтоомжийг зөрчсөн Вьетнамын дайныг гуйвуулсан гэх үндэслэлээр Netflix-ээр зогсоохыг шаардсан юм. 

 

Ядуу тарчигхан амьдралд хүн болсон ч бие биедээ хэнээс ч илүү хайртай, ойр дотно эгч дүүс алга болсон 70 тэрбум воны хэрэгт холбогдож улмаар Солонгосын хамгийн нэр нөлөө бүхий чинээлэг гэр бүлийн өөдөөс сөрөн зогсож, нүүр тулах шаардлага үүссэнээр киноны үйл явдал өрнөдөг.

 

Тус киноны жүжигчид Вьетнамын дайны тухай ярих үед 3, 8-р ангиудад гарсан зөрчлийг дурдсан байна.  Харин нөгөө талаас уг киног татан буулгах хүсэлтээ сунгахыг хүсэж байгаа бөгөөд долоо хоногт багтаан дуусгах болно” хэмээн мэдэгдсэн байна.  

 

Shuud.mn
Сонин хачин