С.Эрдэнэ: Монголд бүртгэлтэй 36 нам нэгдэж, МАН-д хяналт тавья
2022-10-06

АН-ас мэдээлэл хийлээ. АН-ын дарга С.Эрдэнэ Монголын улс төрийн, нам хүчнүүд нэгдэж, эрх баригчдад хяналт тавихыг уриалж байна. 

 

 

Тэрбээр "Ардчилсан нам болон МҮАН нэгдэж, өчигдөр санамж бичигт гарын үсэг зурсан. Үзэл санаа үнэт зүйл нэгтэй хоёр нам тодорхой хугацааны дараа нэг улс төрийн хүчин болж ажиллах тохиролцоонд хүрлээ. Нийгэм, эдийн засаг, улс төрийн хүндрэлтэй нөхцөл байдлыг амжилттай даван туулахад улс төрийн намуудын оролцоо маш чухал. Ардчилсан нам үндэсний хэмжээний намынхаа хувьд ардчиллын төлөөх намуудыг нэгдэхийг уриалж байна. Манай намын үүд хаалга үргэлж нээлттэй. Монголд бүртгэлтэй 36 улс төрийн нам, хүчин байна. Эдгээр нам нэгдэж чадвал өнөөгийн эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавьж, хязгаарлах бүрэн боломжтой.

 

МАН-ын хувьд сонгуульд ялахдаа нийт сонгогчдын 40 гаруй хувийн саналыг авсан. Харин нийт сонгогчдын 50 гаруй хувийн саналыг авсан бусад улс төрийн намууд нэгдэх хэрэгтэй.Бид цаашдаа хамтарч улам их ажлыг хийж чадна. Цаашдаа Монголын төр улам тогтворгүй, эдийн засаг доройтох эрсдэлтэй байна. Дэлхийн банкны мэдээллээр Монгол Улсын өрийн тааз 100 хувь болсон. Дахин өр нэмэх боломжгүй гэдгийг анхааруулж байна гэсэн. Сүүлийн гурван жилийн улсын төсвийн алдагдлыг авч үзвэл, 10 орчим их наяд төгрөгт хүрч байна. Бид ийм эдийн засаг, нийгмийн алдагдалтайгаар буруу бодлого хэрэгжүүлж улс орны хөгжлийг хязгаарлаж буй энэ цаг үед дуугүй байх эрхгүй. Ардчилсан нам сүүдрийн парламентаа байгуулж, бодлогын үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна. Үндэсний бодлогын 11 хороог байгууллаа. Бид эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, хийж буй ажлуудад хяналт тавина" гэсэн мэдээллийг өглөө.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Эрдэнэ боль доо.Ардчилсан оронд нам нь ЯЛАГДВАЛ хүртээвэл дарга нь тэр өдөртөө огцордог хууль естой юм байна.Чи 3 сонгууль дараалан ялагдал бүтээчихээд би намын дарга гээд дайраад байх юм .Энэ нөхөрт ичих БУЛЧИРХАЙ огт байхгүй юм байна.Одоо 36 намын нэгтгэж дарга нь болох гээд байгаа юм уу.МАН аас эдгээр намуудыг дампууруулаад өг гэсэн юм болов уу
2022-10-10
60 ямаанд 100 ухна гэгчээр энэ олон намаар юу хи ч нээ аминдаа бүгд дарга болж толгой дээр суух санаатай юм байх даа намгүй байсан ч болж л таараа
2022-10-10
Энэ бас бусад хүчнийг өөрийнхөө намын замаар оруулж дампууруулах нээ хөөрхий дөө гэж,,...
2022-10-07
Болд:
Эрдэнэ зайлчуул АН босох гээд байх юм МАН ы тагнуул энэ самраачыг намыхан нь зайлуулаачээ,
2022-10-07
Г:
Аль ч улсад парламент\их хуралд\ нам нь ялагдсан намын дарга огцорч улс төрөөс холдож зайгаа тавьж өгдөг.. Их хурал, ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Ялагдал чамтай холбоотой зайлж үз
2022-10-06
Ард иргэд:
Энэ ямар ханаж цаддаггүй өвгөн бэ 60 хүрчээд зодуулж ханадаггүй э
2022-10-06
ха ха тэгээд чи дарга нь болох уу
2022-10-06
сэргэлэн гар. Нэг намыг будаа болгосон. Одоо бас яах гээд байнаа
2022-10-06
Цагаан:
МАН-аас бусад намуудыг дампууруулах даалгавар авсан юм биш үү?
2022-10-06
36 НАМ БИШ 3 САЯ ИРГЭН МЭДНЭ
2022-10-06
иргэн:
36 намыг нэгтгээд Эрдэнэ дарга болох уу?? АН-ыг дампууруулчихаад бас болоогүй 36 намыг бүгдийг нь дампууруулъя гэж байгаа юм болов уу?
2022-10-06