Д.Сумъяабазар: Хүүхдийн паркийн 10,2 га газарт Рио тинто тохижилт хийнэ
2022-10-06

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийгмийн сүлжээнд хүүхдийн паркийн 10,2 га газарт тохижилт хийхээр болсон тухай мэдээлжээ.

Тэрбээр "Хүүхдийн паркийн 10,2 га газарт Рио тинто тохижилт хийхээр санамж бичигт гарын үсэг зуржээ. Рио тинто компани гүйцэтгэгч шалгаруулалтаа өөрсдөө хийж, ирэх хавар тохижилтын ажлыг эхлүүлэх юм. Эхний жил тохижилт хийгээд, үргэлжлүүлэн ГУРВАН жилийн хугацаанд ногоон байгууламжийг арчилж, ургуулах ажлыг хийхээр төлөвлөсөн.

 Арчилж ургуулах ажил ногоон байгууламжийн хувьд маш чухал байдаг. Харин B хэсэгт Үндэсний соёл амралтын хүрээлэн үйл ажиллагаагаа өргөтгөнө. Хүүхдийн паркийн зориулалт өөрчлөгдөхгүй.

Энэ мэтээр Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд онцгой анхаарч байна. Учир нь иргэдийн биеийн болон сэтгэлийн эрүүл мэндэд хамгийн чухал зүйл бол ногоон байгууламж, тухтай орчин юм" гэжээ. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Дэмжиж бна
2022-10-06