УИХ-ын гишүүдийг шалгах төсөв
2022-10-07

УИХ-аар Монгол Улсын 2023 оны төсвийг хэлэлцэж эхэллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны төсвийг “Төсвийн реформын эхлэл цэг” гэдгийг тодотголоо. Сангийн яам төсөв боловсруулахдаа өнө удаан хугацаанд, улсын төсөв хэлэлцэгдэх бүрт яригддаг тойргийн төсөв, УИХ-ын гишүүдийн хувиас татгалзсан нь ирэх жилүүдийн том шинэчлэлийн эхлэх цэг болов. Товчхондоо 21 аймгийн бус нэг Монголын төсөв болжээ.

 

 

УИХ-ын гишүүдийн тойргоо тойлсон тэрбум тэрбум төгрөг аймаг, суманд чанартай, чанаргүй байшин болон босдог нь нууц биш. Сумын удирдлага сургуулийн хүүхдийн дотуур байр шаардлагатай гэсэн санал өгөхөд төлөөлсөн УИХ-ын гишүүн нь Соёлын төв бариулсан жишээ ч бий. Нэг суманд хоёр Соёлын төв шаардлагагүй ч гишүүн нь тойрогтоо ажил хийсэн нэр зүүхийн тулд нутгийн иргэдийн хэрэгцээг ч сонсохгүйгээр төсвийн мөнгө үрдгийн жишээ энэ. Цар тахалгүй, геополитикийн хямралгүй цаг үед улсын төсвийг тойрог бүрт хувааж, үр ашиггүй зарлагаддаг байсан ч одоо бол нөхцөл байдал огт өөр. Олон улсын нөхцөл байдал амаргүй цаг үед дэлхийн нэг хэсэг болсон бид ч дагаж хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэх ёстой.

 

Тиймдээ ч 2023 оны төсвийг тойргийн эрх ашиг, сонгуулиас сонгууль дамжсан амлалт, зураг төсөв, эдийн засгийн тооцоогүй хөрөнгө оруулалтуудад цацахгүй шүү гэсэн сануулгыг УИХ-ын гишүүдэд өглөө.

 

Засгийн газар том зорилготой. Зөвхөн нэн чухал, том төслүүдэд улсын төсвийг зарлагадах ёстой гэсэн тов тодорхой байр суурьтай. Тухайлбал:

 

- Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум ам.долларын босгыг давна

 

- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхэлнэ.

 

- Амгалан Дулааны цахилгаан станц, Эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан ашиглалтад оруулна.

 

-Хөрөнгийн биржийг олон улсын жишигт нийцсэн нээлттэй компани болгоно.

 

-Баялгийн санг олон улсын жишигт нийцүүлж, өөрчлөн зохион байгуулна.

 

-Төрийн жинхэнэ албан хаагчийн цалингийн 160 гаруй салангид шатлалыг 20 болгон бууруулна

 

-Орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл нэмэгдүүлэх ажлыг эхэлнэ.

 

-Хавтгайрсан халамжийг үе шаттай хязгаарлана

 

-Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл хийж, үйлчилгээг шинэ түвшинд гаргана

 

- Төсвийн алдагдлыг 833.5 тэрбум төгрөгөөр буурууллаа

 

-Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалтын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэнэ

 

Сангийн яамны боловсруулсан төсөвт ирэх онд шинэ хөрөнгө оруулалтыг эрс хязгаарласан. Шинээр байшин барилга барихгүй. Харин өмнө эхлүүлсэн төслүүдээ дуусгаж, үр ашгийг нь үзнэ. Энэ зорилгыг хэрэгжүүлснээр өмнө  эхлүүлсэн нийт төслийн 86 хувийг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах юм.

 

Тиймээс одоо улсын төсвийг баталдаг УИХ-ын гишүүдийг л харах үлдлээ. Тэд сонгуульд бэлдэж, тойрог руугаа байшингийн мөнгө зулгаах нь уу эсвэл улсын ирээдүйн хөгжлийг харж шийдвэр гаргах нь уу гэдгийг ард түмэн нүд, чих тавин харах болно. Манай нутагт мөнгө өгсөнгүй гэж нэг ч иргэн хэлэхгүй. Харин манай тойрогт төсөв хуваарилсангүй гэж УИХ-ын гишүүд заргалдаж болзошгүй. Ирэх оны төсөв шиэнчлэлийн эхлэл байхаас гадна УИХ-ын гишүүдэд сонгогчдоор нь дүн тавиулах чухал сорилт болох нь дамжиггүй.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
MONGOLIA NEWS:
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
2023-03-01
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-18
MUNDAG herev gishuudiin tosov bhgui bol
2022-10-07
тэгсэн ч Хэнтий хамгийн өндөр төсөвтэй гэсэн билүү
2022-10-07
kkkk:
11 ТЭРБУМ ДОЛЛАРИЙН ЭКСПОРТ ЗОРИЛГОО СҮРТЭЙ БИЧИХ ЯАХАВ ГАРГААСАЙ,СОНГУУЛЬ ДӨХӨӨД ИРЭХЭЭР ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАЬИНА ГД 20 ЖИЛ БОЛЖ БНА8 ХИЙГЭЭСЭЙ БҮТЭЭСЭЙ ГЭЭД ЗАЛБИРАХААС , БҮГД НЭГ НАМЫНХ БОЛОХООР ГАЦАХ ЗҮЙЛ БАЙХГҮЙ ДЭЭ,, МУХАР ТЗ аа ХОЛБООСОЙ , НАРИЙН ЗАМ ТАВЬСАН БОЛ АМАР БАЙХГҮЙ ЮУ,,,
2022-10-07