Тайландын хүүхэд асрах төвд халдлага болж, олон арван хүүхэд амь үрэгджээ
2022-10-07

 

Тайландын зүүн хойд хэсэгт орших хүүхэд асрах төвд гарсан аллагын улмаас 36 хүн амь үрэгдсэний 24 нь хүүхэд байснаар Тайланд улс аймшигт байдалд оров.


Эрх баригчид нэн даруй халдлага үйлдэгчийг хайж эхэлсэн бөгөөд дараа нь Тайландын Мөрдөн шалгах төв товчоо (CIB) 34 настай цагдаагийн ажилтан асан Паня Камраб болохыг тогтоосон байна. 


Тайландын хааны цагдаагийн газрын мэдээлснээр, түүнийг хар тамхи хадгалсан хэргээр энэ оны эхээр цагдаагийн албан тушаалаас нь түдгэлзүүлсэн байна


Түүний 2 настай дагавар хүү пүрэв гарагт халдлага үйлдсэн цэцэрлэгт элссэн боловч халдлага үйлдэх үед байгаагүй гэж орон нутгийн цагдаагийн газрын дарга мэдэгдсэн аж. 

 

Паня /хэрэг үйлдсэн этгээд/ хоёр настай хүүгээ хайхаар очсон боловч хүү тэнд байгаагүй ... тиймээс цэцэрлэгийн хүмүүсийг буудаж, хутгалж эхэлсэн" гэж цагдаагийн төлөөлөгч, хошууч генерал Пайсан Луесомбон CNN-д ярьжээ.

 


Дараа нь Паня 24 хүүхэд хамт унтаж байсан өрөөнд орсон бөгөөд тэдний нэгийг нь л үлдээж үлдсэн 23 хүүхдийг  хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ. 

 

Эх сурвалж: CNN

Shuud.mn
Сонин хачин
setgetsiin uvchin ni sederchee muruuruu yhehgyi um mla ni bad me hum
2022-10-07