Самарт яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна
2022-10-07

 

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум руу өнгөрсөн 09 дүгээр сарын 26-ны өдөр найман хүн самар түүхээр явжээ. Тэднээс иргэн Ө нь 09 дүгээр сарын 30-ны шөнийн 02.00 цагаас хойш сураггүй алга болжээ.

 

Тус аймгийн Цагдаагийн газраас түүнийг эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг 10 дугаар сарын 06-ны өдрийн 12:20 цагт ирүүлж, Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын харьяат иргэн Ө /43 настай, эрэгтэй/-ыг өчигдрийн 15:04 цагаас эхлэн эрэн хайж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
tsalin baga tul samar tvvsen ni deer geed l yhej yregdeed bx yum daa huurhii jil bvr l
2022-10-07