Франц зохиолч Энни Эрно утга зохиолын салбарын Нобелийн шагналыг хүртлээ
2022-10-07

 

Нобелийн шагналтнууд тодорсоор байна. Энэ жилийн утга зохиолын салбарын Нобелийн шагналыг Франц зохиолч Энни Эрно хүртлээ.  

 

Эрно 1940 оны есдүгээр сарын 1-нд Лилльбонн хотод төржээ. Хүүхэд ахуй нас нь түүний эцэг, эх жижиг зоогийн газар ажиллуулдаг Нормандын Ивто хотод өнгөрсөн байв. Руаны их сургуулийг төгсөөд уран зохиолын багшаар Аннеси-ле-Вьё болон Понтуаз хотуудад ажиллаж байв.

 

Эрно нийтдээ хорь гаруй ном бичснээс хамгийн алдартай нь болох "La Vie extérieure" (2000) романд 1963 онд нууцаар хийлгэсэн үр хөндөлтийнхөө тухай өгүүлсэн байдаг.

 

Дээрх зохиолыг 2021 онд найруулагч Одри Диван кино болгосон нь Венецийн кино наадмын "Алтан арслан" шагнал хүртсэн юм.

 

Эрно анхны «Les Armoires vides» романаа 1974 онд хэвлүүлсэн бөгөөд түүний бүтээлүүдэд өөрийнх нь намтар, туулсан амьдрал ямар нэг талаар тусгагдсан байдаг. Зохиогч өөрөө хэлснээр,  тэр уламжлалт төрлөөр бичихээс илүүтэйгээр өөрийн илтгэх хэлбэрийг гарган бичих дуртай гэнэ.

Shuud.mn
Сонин хачин