Л.Энх-Амгалан: Цаашид цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төр 100 хувь даах нь хүндрэлтэй
2022-10-07

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаарх мэдээллийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хийлээ. Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

 

Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг "Хүүхдүүд сурч боловсрол эзэмшихээс гадна чанартай хоол хүнсээр хангагдсан байх ёстой. Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгө 2100 төгрөг, сургуулийн хүүхдийн үдийн хоол 1500 төгрөг, дотуур байрны хүүхдийн 375 төгрөг байна. Ийм зардлаар хүүхэд өдрийн хүнсний илчлэгээ авч чадах уу?" гэсэн асуултад хариулт авахыг хүслээ.

Үүнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Хуучин цэцэрлэгийн хоолны мөнгийг төр эцэг эхчүүдтэй хамтран даадаг байсан, саяхныг хүртэл. Халамжийн бодлого хавтгайрснаас үүдэлтэй хүүхдийн цэцэрлэгийн хоолны мөнгийг төр 100 хувь даадаг тогтолцоо руу орсон. Цаашид 100 хувь цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төр 100 хувь даах нь хүндрэлтэй. Энэ хэлбэр нь төрд асар их ачаалал авчирна. Асуудал нь цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхэд өдөрт авах илчлэгээ өнөөдрийн тарифаар авч чадаж байна уу? Өнөөдрийн тарифаар хүүхэд өдөрт авах хоолны илчлэгийн 50 хүрэхгүй хувийг л авч байна. Хоол өгч байгаа нь сайн ч дахиад хагас өлсгөлөн байдалтай байлгах асуудал дээр ямар шийдэл гаргах вэ? гэх асуулт анхаарал татаж байна" гэлээ

 

П.ГОО

 

Shuud.mn
Сонин хачин
баяртуяа:
цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хувийг эцэг эхээс гаргуулна гэж байгаа нь цоожтой хаалганы цаана олон хүүхэд эрсдэлд өртөх аюултайг бий болгож байна.
2023-01-20
dabaa:
50:50 байх нь зохимжтой шүү дээ, Болормаа гэж нэг дүүрчихсэн авгай сайд байхдаа сайн нэр олох гэж улсаа, салбараа хүнд байдалд оруулсаны гор шүү дээ, төрд буруу хүмүүс гаргасны уршиг энэ
2022-10-10
irgen:
энэ яачихсан төр вэ. удахгүй нялх балчируудаас мөнгө нэхэхнээ.
2022-10-09
irgen:
ilchleg uguh bitgii hel hordlogo bolood baigaa biz dee.gereesee avchirdag bolgoochee
2022-10-08
bagsh:
zogsoogooch naad hooloo.esvel ideh yumaa savand hiigeed avchirch baih
2022-10-08
3 han tsag hooloor yah yum.
2022-10-08
ard:
za yarshig daa yamar ch surgaltiin chanar bgyi 40-45 hvvhedtei 1 angi 3-4 tsag hicheellesen bolood tarj baij yun hool uvchin olohiin nemer.deer yed hoolgyi 4-5 tsag bolood l bsn.ta nariin biznes shvv.dandaa hugatsaa ni duussan hyns shahah gej l ter.zogsoo naad horoo
2022-10-08
Үнэн дээ. Ард түмэн чинь Төр ш дээ. Яагаад Төр гээд тусдаа нэг зүйл яриад байгаан бэ? Төрийн татварыг ард түмэн өөрсдөө бүрдүүлдэг. Бид татвар, цалингийнхаа тодорхой хувийг шимтгэл болгон төрд хураалгаж төсөв бүрдүүлдэг биздээ. Түүнийг ЗГ, УИХ, төвлөрсөн төсвийг зарцуулдаггүй юмуу? Төр гэж тусдаа төсөв бүрдүүлчихдэг газар байдаг юмуу? Жишээ нь: Сард 816,493 төгрөгний цалингаас 195,995 төгрөгийн татварт өгдөг. Зүгээр л би энэ татварт өгдөг мөнгөнөөсөө хүүхдэдээ сард 50к зарцлуулж болохгүй юу? Төр биш, ЗГ, БШУЯ, Сайд та цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлж ДААХ ёстой. Ард иргэдээс авдаг татаас чинь хангалтай бүрдэж байгаа. Тэгээд элэрсэн баларсан өнгөрсөн зууны юм бичээд эргүүтээд байгаа юмнуудыг яая даа байз. Өнгөрснөөр биш Ирээдүйгээр амьдармаар байхын?
2022-10-08
хоолны мөнгийг эцэг эхчүүд өгөх нь зөв дөө үр хүүхдэд мөнгө өгч чадахгүй бол эцэг эх байгаад яахав дээ
2022-10-08
Huhdiin hol ul zalgah tudi ym bna 50 % ugilds
2022-10-07
50% tulmur bna hol mash mu bna
2022-10-07
Иргэн:
Үндсэн хуулинд төрөөс дунд боловсролыг үнэгүй олгоно гэснээс сургуулийн өмнөх боловсролыг даана гээгүй. Нялх хүүхдээ харж, тэжээж бойжуулж чадахгүй юм бол үхснээ хийж сексдэж хүүхэдтэй болдог юм бэ. Цэцэрлэг яслийг төлбөртэй болгох хэрэгтэй шүү
2022-10-07
Сургууль ч гэсэн
2022-10-07
Эцэг эхчүүд өгьё гэж л байгаа биз дээ нэг шичд.эр гарчихвал өгч л таараа
2022-10-07
Huuhdiinhee hooliig uursduu daa
2022-10-07
zo:
хэрвээ ийм байсан бол цэцэрлэгт хамрагдалтаа 100 хувь болголоо гэж шоудсан юм бэ. хоолны мөнгөө даавал хамрагдалт 30 аас багагүй хувиар багасна
2022-10-07