Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг нэг сар хорих шийдвэр гарчээ
2022-10-10

УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг өнгөрсөн пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө АТГ-аас баривчлан саатуулсан. Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад зээлээ төлөөгүй гэх асуудлаар ийнхүү саатуулагдаад байгаа юм. 

Тэгвэл нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Батзандан, Г.Аюулгүй нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

 

 

Энэ дагуу тус шүүх энэ сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9, 10 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Ж.Батзандан, Г.Аюулгүй нарт нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн. 

 

Эх сурвалж: БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Батзандан ямар мөнгөөр гадаадад 2жил амьдарсан бэ гэдгийг шалга
2022-10-11
ХНН. ЗЭЭЛИЙН АСУУДЛЫГ ЭРҮҮДДЭГ БОЛОО ЮҮ:
ЗЭЭЛ АВСАН ГЭХИЙН. ҮЭЭЛ АВСАН ТҮҮНИЙГЭЭ ТӨЛӨӨГҮЙ ГЭЖ БАРИВЧИЛЧИХАЖ БАЙГАА ЮМ УУ. ЗЭЭЛ ОЛГОСОН БАНК НЬ ХӨӨЦӨЛДӨӨД ЯВДАГГҮЙ ЮМ УУ... БАРЬЦАА БАЙДЫМ БОЛ ЗАРААД БАРЬЦААГҮЙМ БОЛ БАНКНЫ ЗАХИРАЛТАЙ НЬ ЦУГ АСУУДЛЫГ ШАЛГАМААР ЮМ...
2022-10-11
Даш:
Батзандан Гамбаатар нарыг шалгах нь зөвөө жагсаал цжглаан хиЙхдээ дандаа өөрсөдиЙн эрх ашгийн төлөө хийдэг шүү
2022-10-10
zochin:
ta nar tomchuud uursduu bas tuluugyi bidend zeel olddoggyibsn bank huvaaj ideed ynen yg helsen hyniig horiod baihdaa yahav dee.
2022-10-10