Дэлхийн хамгийн өндөр настай загвар өмсөгч нүцгэлжээ
2022-10-11

Хамгийн өндөр настай загвар өмсөгч Dell'Orefice зоримогоор нүцгэн зургаа нийтэлжээ. 

 

Америкийн эрүүл мэнд, гоо сайхны "New You" сэтгүүл энэ сарын 6-ны өдөр нүүр хуудас болон цахим сүлжэээгээр  Dell'Orefice-ийн зургийг нийтэлсэн байна.  

 

New U-д эрүүл мэнд, хэв маягаа алдагдуулдаггүй 2 загвар өмсөгчдийг 'Дэгжин хөгшрөх' сэдвийн дор толилуулжээ. Энэхүү зураг авалтыг 70 настай Беверли Жонсон авсан бөгөөд тэрээр 1974 онд Vogue сэтгүүлийн анхны хар нүүрэн дээрх загвар өмсөгч болж байжээ. 

 

 

Нийтэлсэн зурган дээр Dell'Orefice шаргал дотуур хувцас өмсөж, оройгоо хөнжилөөр бага зэрэг нөмөрч, мөр, хөлөө ил гаргаж, 90 настай ч гэсэн дур булаам нүд, сэтгэл татам байдлыг харуулсан байна.

 

Үүнээс гадна хөгшрөлтийг удаашруулдаг эрүүл мэндийн нууцын тухайд тэрээр "Хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн, хангалттай нойр, тав тухтай сэтгэл" гэж хариулжээ. 

 

 

Тусгай зураг авалтад оролцсон Беверли Жонсон "Тэр бол миний зөвлөгч, миний хамгийн их биширдэг хүн." "Би түүний бүх зургийг харсан. Тэр бол загварын ертөнцийн хамгийн агуу, царайлаг хүн хэмээн хэлжээ. 

 

Мөн тэрээр гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдэх нууцаа хуваалцаж, "Бид бүгд өөрсдөдөө анхаарал тавьж, өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй. Бид хүүхдүүдээ асран халамжлахдаа хайраар тэжээж, өсгөж хүмүүжүүлдэг шигээ хайр, үнэнч сэтгэлээ асрах ёстой тухай дурдсан аж. 


Dell'Orefice-ийн хувьд 1931 онд Нью-Йорк хотод төрсөн. 15 настайдаа алдарт “Vogue” загварын сэтгүүлийн нүүрийг чимсэн хамгийн залуу загвар өмсөгчөөр тодорчээ. Тэрээр 85 настайдаа хамгийн өндөр настай загвар өмсөгчөөр Гиннесийн номд бичигдсэнээс хойш 76 жил идэвхтэй хөдөлгөөн хийж, жил бүр хамгийн өндөр настай загвар өмсөгчдийн амжилтыг эвдэж байв. 

 

 

Хэдэн жилийн өмнө өгсөн ярилцлагадаа "Би 105 нас хүртлээ энэ ажлыг хийх бодолтой байгаа. Өөр ажил сайн болвол хайгаад л явна" гэж хэлсэн нь загварын салбар болон дэлхий нийтийн хайр хүндэтгэлийг хүртжээ.  

Shuud.mn
Сонин хачин
161 настай тэй :)) би бас уншаад гайхлаа нийтлэлээ зөв бичиж сураасай даа
2022-11-03
85+76:
85+76
2022-10-11
Дэлхийн хамгийн өндөр настай хүн юм биш биз??:
Дараах өгүүлбэрээс алдааг нь олоорой: "Тэрээр 85 настайдаа хамгийн өндөр настай загвар өмсөгчөөр Гиннесийн номд бичигдсэнээс хойш 76 жил идэвхтэй хөдөлгөөн хийж, жил бүр хамгийн өндөр настай загвар өмсөгчдийн амжилтыг эвдэж байв."
2022-10-11
161 настай тэй :)) би бас уншаад гайхлаа нийтлэлээ зөв бичиж сураасай даа
85+76:
85+76
өдөржингөө л биеэ янзлуулах ажил хийдэг биз дэбаян хүмүүс өөр юу хийхэв дээ
2022-10-11
neg uzchih yumsan hahahaha
2022-10-11
зочин:
Eэ бурхан минь 90 настай чавганцын хөл гэхэд ямар гоё хөл вээ...
2022-10-11