Пак Мин Ёны найз залуу залилан хийдэг байсан нь тогтоогдов
2022-10-14

 

Ким нарийн бичгийн дарга хэмээх цуврал драмаар олны сайшаалыг хүртсэн Өмнөд Солонгосын жүжигчин Пак Мин Ён захиралтайгаа болзож буйг Dispatch баталсан. Тэдний үерхэл хэдий хугацаанд үргэлжилж байгаа нь тодорхойгүй байгаа ч сүүлийн хоёр сарын турш Кан Жон Хёныг дагах явцад харилцаа нь гүнзгийрсэн байх магадлалтай гэж таамаг дэвшүүлж байгаа байсан. Уг мэдээлэл цацагдсанаас хэдхэн цагийн дараа хоёр тийш болсон тухай мэдээлэл мөн цацагдаж эхэлсэн билээ. 

 

 

Тухайн явдлаас хойш Пак Мин Ёны экс найз залуугийн тухай мэдээлэл олны анхаарлыг ихээр татаад байна. Толгой баян гэж хэлж болохуйц түүнийг хөрөнгөө хэрхэн бий болгосон тухай асуулт гарч ирсэн бөгөөд түүнийг судлах явцад хэд хэдэн хэрэг ил болсон байна. 

 

 

Тухайлбал Кан Жон Хён хөрөнгөө нуун дарагдуулахын тулд өөр хүний нэр дээр эд зүйлсийнхээ бүртгэлийг хийлгэдэг байжээ. Тэрээр жүжигчин Сун Юригийн нөхөр Ан Сон Хёний нэр дээр тансаг зэрэглэлийн Mercedes Benz Maybach маркын машин худалдан авсан болох нь тогтоогджээ. 

 

Shuud.mn
Сонин хачин