Дэлхийн дэд аварга MOON DANCE хамтлагийн тухай баримтууд
2022-10-17

 

Бүжгийн Спортын Латин болон Стандарт хамтлаг бүжгийн ДАШТ-ийг Герман улсын Брауншвейг хотод боллоо. Монгол улсын Moon Dance Team болон Стар хамтлагууд финалын шатанд шалгарлаа гэсэн сайхан мэдээ дуулгасан.  Дэлхийд Монгол Улсынхаа нэрийг өндөрт гаргасан Moon Dance хамтлагийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна. 

 

1.Хамтлагийн лого

 

Moon Dance хамтлагийн бэлгэ тэмдгийг Монгол улсын Төрийн сүлдийг бүтээсэн УГЗ Ц.Ойдов гуай "Дэлхийн аварга болоорой" хэмээн бэлгэшээн бүтээж өгсөн.

 

2. 2013 онд үүсгэн байгуулагдсан

 

Бүжгийн ертөнцийн хос болох О.Саранхүү О.Оюунбат нар 2009 онд клубээ байгуулж, 2013 онд анх хамтлагаа байгуулжээ. Анх үүсгэн байгуулагдсан үед бүжиглэж байсан тамирчдын 50 хувь нь өнөөдөр хүртэл бүжиглэсээр байна.

3. 2016 онд ДАШТ-нд тавдугаар байранд шалгаран финалдсан анхны Ази хамтлаг болсон төдийгүй Монгол улс чансаагаараа гуравдугаар байранд эрэмбэлэгдэж байв.

 

 

4. Монголын анхны Бүжгийн Спортын Олон улсын хэмжээний 24 мастерууд багтдаг.

 

5. Хамтлагт нийт 4 хос байдаг гэнэ.

Очирхүүгийн Саранхүү: (IG: Sarankhuu_O) & Оюунцэцэгийн Оюунбат (IG: Oyunbat_moondance) 

Эрдэнэ-Очир (IG: rdnetower) - Халиун (IG: khaliun_dancer)

Өлзий-Орших (IG: Oorii_moondance) - Оюунтөгс (Oyuntugs_u)

Отгонжаргал (IG: otgonjargal_moondance) - Нандин-Эрдэнэ (IG: nandiushkaaaaa)

 

6. Үзэгчдийг байлдан дагуулсан "Ододтой бүжиглэе" шоуны бүжигчид болон бүжиг дэглээчээр амжилттай ажилласан байна.

 

Үндсэн шүүгчээр О.Саранхүү, Бүжиг дэглээч, багшаар О.Оюунбат

Pro dancers: Өлзий-Орших, Алтанхөлөг, Отгонжаргал, Түвшинзаяа, Халиун, Золжаргал, Саруулзаяа, Номинзаяа нар оролцсон. 

Финалын шатны шилдэг 4 хос нь дөрвүүлээ Moon Dance хамтлагийн тамирчид үлдсэн билээ. 

 

 

7. Moon dance хамтлаг нь А болон Б гэсэн хоёр хамтлагтай ба 20 хос буюу 40 тамирчин тогтмол бэлтгэлтэй байдаг.

 

 

8. Хамтлагийн уриа:

Бид Монгол Бид Мүүн Дэнс
Эрхэм зорилго: Монгол хүний ур чадварыг Дэлхийд таниулах.

 

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
Энэ хамтлагийн хувьд олон жилийн хүч хөдөлмөр шүү дээ
2022-10-20
Аав руугаа “OKOSU Whats-app дээр. Тоо (+2348115799318) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Умайн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагаах, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар ч шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com хаягаар илгээнэ үү
2022-10-18
сэтгэгдэл:
Дэлхийн аваргаас медаль авлаа гэхийн? тэр ДАШТ гэдэг тэмцээнд нь хэдэн улсын хэдэн баг оролцсон бэ гэдгийг ерөөсөө ярихгүй юм. чансаа муутай Германы дотоодын тэмцээнд оролцчихоод худлаа сүржигнэхээ больцгоо. Холоос зардал чирэгдэл гаргаж ирсэн буурай орны бүжигчдийг хошгируулахаа мэднээ, наад германчууд чинь.
2022-10-17
Энэ хамтлагийн хувьд олон жилийн хүч хөдөлмөр шүү дээ