Оросын Белгород муж дахь цэргийн полигонд халдлага болж, 14 хүн амиа алджээ
2022-10-17

Оросын Белгород мужийн цэргийн полигонд 10 дугаар сарын 15-ны өдөр олон хүний аминд халдсан хэрэг гарсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, энэ халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 11 хүн шархадсан байна. Харин Sota хэвлэл өөрсдийн эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулахдаа 22 хүн амиа алдаж, 16 хүн шархадсан гэжээ. 

 

Хэргийг тодруулбал, сайн дурынхныг оролцуулсан буудлагын бэлтгэлийн үеэр "Тусгаар орнуудын хамтын нөхөрлөлийн нэг орон"-ы хоёр иргэн бие бүрэлдэхүүн рүү гал нээсэн гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Ийнхүү гал нээсэн хүмүүс ч алагдсан гэж БХЯ мэдэгджээ. Харин Sota хэвлэлийн мэдээлснээр, бие бүрэлдэхүүн рүү гал нээсэн хүмүүс гурвуулаа байсан, нэг нь зугтаж чадсан гэнэ. 

 

Украины блогчин Анатолий Шарий цэргийн полигон дээр хүмүүсийн цогцос байгаа гэрэл зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. Энэ зурган дээр 13 хүний цогцос байгаа нь дүрслэгдсэн байна. 

 

Энэ хэргийг үйлдсэн хүмүүс нь Тажикистаны иргэд байсан гэж Оросын телеграм сувгууд мэдээлсэн ч албан ёсоор энэ мэдээлэл батлагдааагүй байна. Мөн энэ хэрэг, шашин шүтлэгтэй холбоотойгоор гарсан байж болзошгүй гэж зарим хэвлэл мэдээлжээ.

 

Тухайлбал, Астра хэвлэлд үйл явдлын нэгэн гэрч мэдээлэл өгөхдөө, командлагчдын нэг нь Украины эсрэг дайныг "ариун" дайн хэмээн нэрлэсний хариуд тажик гаралтай цэргийн алба хаагчид дургүйцэж, шүтлэггүй хүмүүсийн эсрэг өрнүүлсэн мусульманчуудын дайныг "ариун" гэж нэрлэдэг хэмээжээ. Үүний хариуд Андрей Лапин хэмээх дэд хурандаа Аллахыг "хулчгар", "сул дорой" хэмээн нэрлэсэн гэнэ. 

 

Үүний дараа тажик гаралтай, гурван цэргийн алба хаагч мусульманчуудыг холдоорой гэж хэлээд дэд хурандаа Лапиныг хөнөөж, дараа нь эмх замбараагүй буудаж, 29 хүнийг хөнөөсөн хэмээн гэрч Астра сайтад ярьжээ. Үүний дараа буун дуу сонссон ахлагч Семенов хүрч ирэн, халдлага үйлдсэн хоёр хүнийг хөнөөсөн бол гурав дахь шархадсан ч хэргийн газраас зугтсан гэнэ.

 

Энэ хэргийг Оросын Батлан хамгаалахын яам алан хядах ажиллагаа хэмээн нэрлэсэн бол Оросын Мөрдөн байцаах хороо "Аллага" эгсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа, "алан хядах ажиллагаа" гэж нэмж зүйлчилж магадгүй гэж Коммерсант агентлаг мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сонин болгож яриад байгаагаа байхаар нийтлэл биш байна.Манай оронд ч 2 цэрэг даргаа буудчихаад зугтааж яваад баригдсан даг.Америкт өдөр болгон буудалцаж , хар тамхины улмаас жилд 100000 хүн нас барж л байна .Энд юу нь сонин байгаа юм бэ.
2022-10-17
Ер нь Оросууд ийм дээрэнгүй улс л даа, мах цусанд нь байдаг юм. Бид бол чурка гэдэг ангилалд орно, лалынханаас бүр доор зэрэглэл. Оросыг бишрээд байдаг улсууд мэддэг юм болов уу? Ер нь энэ Оросын бишрээд байдаг улсууд орос хэл, түүх соёл, нийгмийг нь мэдэх үү
2022-10-17
Зочин:
Сонин болгож яриад байгаагаа байхаар нийтлэл биш байна.Манай оронд ч 2 цэрэг даргаа буудчихаад зугтааж яваад баригдсан даг.Америкт өдөр болгон буудалцаж , хар тамхины улмаас жилд 100000 хүн нас барж л байна .Энд юу нь сонин байгаа юм бэ.
зочин:
дээрэнгүй дэд хурандаа амаа жаахан хамхисан бол ийм үл ойлголцол гарахгүй л байж.. Oдоо хохь нь болохоос яахав...
2022-10-17
зочин:
Eээ тиймээ..яг л ийм халдлага дутагдаад байсийн.. Oдоо буриад халимаг дагестанууд ийм хядлага олноор нь хийх хэрэгтэй..
2022-10-17
Угаасаа оросуудыг дэлхий нийтээрээ үзэн ядаж байгаа ийм цаг үед очиж очиж таджик хүмүүсийг орос дундаа оруулахаар буудахгүй өөр яахав дээ
2022-10-17
эргүү архичин оросууд ёстой хохь нь гэж хэлэхээс яахав
2022-10-17