ОХУ-д хүнд гэмт хэрэгтнүүдийг цэрэгт дайчлахыг албан ёсоор зөвшөөрөхөөр зэхэж байна
2022-10-18

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украинд халдсанаасаа хойш ихээхэн хохирол амссан талаар барууны тагнуулын албад мэдээлсээр байгаа юм. ОХУ цэргийн хохирлоо "төрийн нууц" гэсэн шалтгаанаар нийтэд мэдээлдэггүй ч есдүгээр сарын 17-нд хэсэгчилсэн дайчилгаа зарласан нь бие бүрэлдэхүүн ихээхэн хохирол амссан гэдгийг батлах нэгэн үйл явдал болж байлаа. Үүнээс өмнө Оросын хорих газруудаар "Группа Вагнера" хувийн цэргийн компанийн төлөөлөгчид явж, хоригдлуудыг гэрээт цэргээр элсүүлж байгаа гэх мэдээлэл олонтаа гарч байлаа. Харин энэ удаад Оросын эрх баригчид хоригдлуудад мөнгө амлаж, гэрээт цэргээр татах биш харин албан журмаар дайчлахаар шийдсэн бололтой. 

 

Тодруулбал, хүнд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэлээ эдлэж дуусаагүй хүмүүсийг Украинтай хийж буй дайнд дайчлахыг Төрийн дум зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ. Ингэснээр тэнсэн харгалзах ялтай хүмүүс ч цэрэгт дайчлагдах юм байна. ОХУ-ын "Дайчилгааны бэлтгэл болон дайчилгааны тухай" хуулийн дагуу хоригдлуудыг армид дайчлахыг хориглодог байсан ч бодит байдал дээр энэ хоригийг цэргийн комиссарын газрууд зөрчсөөр ирсэн бол Парламент нь хоригийг нэн даруй цуцлахаар зэхэж байгаа аж. 

 

Ял шийтгэлтэй хүмүүсийг цэрэгт дайчлах хориглосон заалтыг хуулиас хасах саналыг Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн орлогч асан, одоо Төрийн думын батлан хамгаалахын хорооны дарга Андрей Картаполов болон түүний нэгдүгээр орлогч Андрей Красов нар гаргажээ.

 

Оросын эрүүгийн хуулиар тав болон түүнээс дээш жилийн хорих ял авах гэмт хэргийг хүнд хэмээн зүйлчилдэг. Энэ төрлийн ял шийтгэлтэй хүмүүсийг армид дайчлахыг хориглосон байдаг ч цэргийн комиссарын газрынхан хууль өөрчлөгдөхийг хүлээлгүй ял шийтгэлтэй хүмүүсийг цэрэгт дайчилж байгаа талаар Оросын хүний эрхийн байгууллагууд мэдээлжээ. Тухайлбал, тэнсэн харгалзах ял авсан хүмүүс эрүүгийн хянан гүйцэтгэх албанд бүртгүүлэхээр ирэхэд нь цэргийн дайчилгааны хуудас өгсөн тул "Русь сидящая" хүний эрхийн байгууллагад хандсан гэж тус байгууллагын хуульзүйн хэлтсийн дарга Ольга Подоплелова ВВС агентлагт ярьсан байна. 

 

Фронт дээрх хоригдлууд 

 

Оросын хуулиар гэмт хэрэгтнүүдийг дайчлахыг хориглосон ч хувийн цэргийн компани хоригдлуудыг сайн дурын цэрэгт элсүүлэхээр хорих ангиудаар явж байгаа, фронт дээр хэдийнэ олон хоригдол дайтаж байгаа гэх мэдээллийг Оросын хараат бус хэвлэлүүд хүний эрхийн байгууллагуудаас авсан эх сурвалжтайгаар мэдээлж байлаа. Тухайлбал, "Важные истории" цахим хуудсын мэдээлснээр, хоригдлуудыг цэрэгт татах арга барил хэрэгжээд удсан бөгөөд есдүгээр сарын байдлаар Оросын 37 засан хүмүүжүүлэх газраас 5786 хоригдлыг ухуулан, цэрэгт элсүүлснээс 2036  хүнийг байлдааны ажиллагаа өрнөж буй нутаг дэвсгэр рүү хүргэжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, "Группа Вагнера" хувийн цэргийн компанийн ухуулагчид зарим хорих газарт давтан ирэх болжээ. Петербургийн "Яблоневка" засан хүмүүжүүлэх газраас гэхэд гурван удаа хоригдлуудыг цэрэгт элсүүлэн авч явсан гэж тэнд хоригдож буй иргэний төрөл төрөгсдийн нэг "Важные истории" сонины сэтгүүлчдэд ярьжээ.

 

"Одоо гэрээ байгуулж, хөлс харамжтайгаар дайнд явах боломжтой, одоо явдаггүй юм гэхэд хожим нь тэднийг ямар ч хөлс мөнгөгүйгээр дайнд илгээх тул одоо л сонголт хий" гэж хоригдлуудыг ятгаж байгаа гэнэ.

 

"Русь сидящая" хүний эрхийг хамгаалах төслийн тэргүүн Ольга Романовагийн мэдэгдсэнээр, Ленинград мужийн Форносово хорих газраас хоригдлуудыг дор хаяж хоёр удаа зөөсөн гэнэ. Оросын засан хүмүүжүүлэх газруудаас 11 мянга гаруй хоригдлыг цэрэгт ятган элсүүлж, ойролцоогоор 3000 хүнийг дайнд илгээсэн байж болзошгүй гэж Ольга Романова сэтгүүлчдэд мэдээлжээ. 

 

"Өмнө нь гурав хоногт нэг удаа 40 орчим хүн бидэн рүү захидал илгээж, шоронгоос хоригдлуудыг авч явж байгаа талаар бичдэг байсан бол одоо өдөр бүр шахам олон зуун хүнээс захидал ирж байна" хэмээн Ольга Романова өгүүлжэ.

 

Энд дуулгахад, Оросын хоригдлуудыг, тэр дундаа чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа хоригдлуудыг "ЧК Вагнера" компанийн бүрэлдэхүүнд багтаан, дайнд оролцуулахаар элсүүлж байна гэх мэдээлэл ихээр гарах болсон. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л энэ компанийн эзэн гэгддэг Евгений Пригожин өөрөө суртал ухуулга хийж байгааг харуулсан бичлэг цахим ертөнцөд түгэж байв. Энэ бичлэг дээр Пригожин хоригдлуудыг хагас жил байлдсаны дараа өршөөгдөнө хэмээн амлах аж. Бичлэгтэй холбоотой ихээхэн шуугиан дэгдсэний дараа Пригожин бичлэг дээр байгаа хүнийг өөрийгөө гэж батлаагүй, мөн үгүйсгээгүй. Харин "хоригдлуудыг явуулах дургүй бол хүүхдүүдээ дайнд илгээ" гэсэн мэдэгдэл хийж байв. “Группа Вагнера” хувийн цэргийн компани нь Оросын албан бус цэргийн нэгтгэл бөгөөд цэргийн байгууллагуудын бүртгэлд байдаггүй. Гэхдээ энэ компанийн цэргүүд Сири дэх ОХУ-ын тусгай ажиллагаа, Африк, Украины дайнд оролцдог гэсэн эрэн сурвалжлах нийтлэлүүд удаа дараа гарч байлаа.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2023-01-10
Jason Bennett:
Omg I Finally Got Helped !! I'm so excited right now, I just have to share my testimony on this Forum.. The feeling of being loved takes away so much burden from our shoulders. I had all this but I made a big mistake when I cheated on my wife with another woman and my wife left me for over 4 months after she found out.. I was lonely, sad and devastated. Luckily I was directed to a very powerful spell caster Dr Emu who helped me cast a spell of reconciliation on our Relationship and he brought back my wife and now she loves me far more than ever.. I'm so happy with life now. Thank you so much Dr Emu, kindly Contact Dr Emu Today and get any kind of help you want.. Via Email emutemple@gmail.com or Call/WhatsApp cell number +2347012841542 Https://web.facebook.com/Emu-Temple-104891335203341
2022-10-19
Temuul:
Энэ шаал худлаа мэдээ гэдэгтэй бооцоо тавих хүн бн уу. Г.бямбасүрэн өөрөө итгэлтэй байгаа бол азаа үзэхэд бэлэн үү.
2022-10-18
Иванууд цайрчээ алингаа алдаж бна үхсэн баасны их гүрэн .Дэлхийн 2 д орох армитай гэж худлаа хөөргөж бж дээ лол.
2022-10-18