ВИДЕО: ОХУ-ын Ейск хотын орон сууцны хороололд бөмбөгдөгч онгоц унаж, олон хүн амиа алджээ
2022-10-18

Оросын Су-34 бөмбөгдөгч онгоц Краснодарын хязгаарын Ейск хот дахь орон сууцны хороололд, есөн давхар байрны хажууд унажээ. Энэ талаар хотын жижүүрийн диспетчерийн албанаас авсан эх сурвалжтайгаар Интерфакс агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, байлдааны онгоц 10 дугаар сарын 17-ны 18:20 цагт орон сууцны хорооллын дээрээс унажээ. Онгоц сүйрсний дараа онгоцны зэр зэвсэг дэлбэрч, 556 оршин суугчтай өндөр барилга руу гал орсон байна. Байлдааны онгоц орон сууцны хороололд сүйрсний улмаас зургаан хүн амиа алдаж, 19 хүн шархадсан талаар Оросын Батлан хамгаалах яам мэдээлжээ. Харин База сайтын мэдээлснээр хохирогчийн тоо 27 хүрсэн гэнэ. Хохирсон хүмүүсийн дунд 8-10 насны гурван хүүхэд байгаа бол өөр зургаан хүн сураггүй болсонд тооцогдож байгаа аж. 

 

Коммерсант агентлагийн мэдээлснээр, онгоц сүйрсний улмаас есөн давхар барилга руу гал орж,  хоёр орцны 72 байр түймэрт өртсөн байна. Гал түймэр нэгээс тавдугаар давхарт хүрсэн бөгөөд гал гарсны дараа айж цочирдсон хүмүүс өндрөөс үсэрсэн нь гэмтэх, амиа алдах шалтгаан болсон гэнэ. Краснодарын хязгаарын орлогч даргын мэдээлснээр дээд давхруудаас үсэрсэн гурван хүн амиа алджээ.

 

Ейск хотын орон сууцны хороололд онгоц сүйрсний улмаас гарсан гал түймэр 2000 квадрат метр талбайг хамарсан, хэргийн газарт Краснодарын хязгаар болон хотын бүхий л аврах, гал унтраах ангиуд ажилласан байна. Улмаар орон нутгийн цагаар 20:30 цагт гал сөнөөгчид галыг цурманд оруулж, шөнө дунд гал түймрийг бүрэн унтрааж дуусжээ.

 

Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, Су-34 онгоцны хоёр хөдөлгүүрийн нэг нь шатсаны дараа онгоц унасан гэж Оросын Батлан хамгаалах яам мэдээлсэн байна. Су-34 онгоц бэлтгэл сургуулилалтын нислэг үйлдэхээр Өмнөд цэргийн тойргийн цэргийн нисэх буудлаас хөөрч өндрөө авсны дараа сүйрсэн байна. Харин онгоцны хоёр нисгэгч сүйрлийн үеэр амжиж онгоцноос гарч чадсан, одоо тэд амьд мэнд байгаа аж.

 

Онгоцны хөдөлгүүр гэмтсэн шалтгааныг судлаж байгаа, онгоц хөөрөх үед хөдөлгүүрт шувуу орсон байж болзошгүй гэх зэрэг олон таамаглал дэвшүүлж байгаа юм байна. Су-34 бөмбөгдөгч онгоц сүйрснээс нэг цагийн дараа Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хохирсон хүмүүст шаардлагатай бүхий л тусламж үзүүлэхийг үүрэг болгожээ. Мөн өдрийн үдэш Ейск хотод онц байдлын дэглэм тогтоосон байна. Есөн давхар байрны 360 оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, зочид буудал, хүүхдийн зусланд байршуулжээ. Онгоцны ослын улмаас гал түймэрт автсан барилгыг сэргээн засах боломжгүй болсон нөхцөлд хохирогчдод шинэ байр олгоно гэж Краснодарын хязгаарын захирагч амласан бол амиа алдсан хүмүүсийн ар гэрт тус бүр нэг сая рубль, гэмтэж бэртсэн хүмүүст тус бүр 400 мянган рублийн нөхөн төлбөр олгохоор болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Jason Bennett:
Omg I Finally Got Helped !! I'm so excited right now, I just have to share my testimony on this Forum.. The feeling of being loved takes away so much burden from our shoulders. I had all this but I made a big mistake when I cheated on my wife with another woman and my wife left me for over 4 months after she found out.. I was lonely, sad and devastated. Luckily I was directed to a very powerful spell caster Dr Emu who helped me cast a spell of reconciliation on our Relationship and he brought back my wife and now she loves me far more than ever.. I'm so happy with life now. Thank you so much Dr Emu, kindly Contact Dr Emu Today and get any kind of help you want.. Via Email emutemple@gmail.com or Call/WhatsApp cell number +2347012841542 Https://web.facebook.com/Emu-Temple-104891335203341
2022-10-19
I:
Ish Chaavaas daa, oorsdiinhoo humus deer ongots ni unshaad. Putler gaitai umaa
2022-10-18
Аав руугаа “OKOSU Whats-app дээр. Тоо (+2348115799318) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Умайн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагаах, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар ч шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com хаягаар илгээнэ үү
2022-10-18