Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын олон жилийн алдаанд 2023 оны төсөв цэг тавина
2022-10-19

“Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ. Тус хэлэлцүүлэгт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна. Тэрбээр

 

 

...Улсын төсвийг улс орны нэг жилийн амьдралыг заах луужин гэж үзэж болно. Улсын төсвийн суурь тоонуудад үндэслэн ААН-үүд төлөвлөлтөө хийдэг. Мөн олон улсын хөрөнгө оруулагчид Монгол Улсын дотоод орчин, гадаад нөхцөл ямар байхыг тодорхойлдог.

 

Ирэх жилийн төсөвт хэд хэдэн онцлог бий. Алсын хараа-2050 урт хугацааны бодлогод нийцүүлж оруулж ирж байгаа эхний төсөв. Бид өмнө нь нэг жилээр Засгийн газар, Ерөнхий сайдын үзэмжээр, УИХ-ын тойрог, гишүүний сүйхээд тулгуурлаж  төсвийн бодлогыг тодорхойлдог байсан. Цаашдаа аль ч Засгийн газар гарсан, ямар ч Ерөнхий сайд ажилласан хөгжлийн бодлого, төлөвлөлт илүү тогтвортой байна. Олон жилийн турш алдаж ирсэн зүйлдээ цэг тавьж, соёлын томоохон өөрчлөлт оруулж байгаагаараа 2023 оны төсвийг реформ гэж хэлж болно.   

 

 

...2023 оны төсөв хоёр онцлогтой.

 

  1. Цар тахлын дараах үеийн эдийн засгийн төсөөллийг анх удаа хийх боломж бүрдсэн

  2. ОХУ-Украины дайнтай холбоотой нөхцөл цаашид хэрхэн өрнөх нь тодорхойгүй байдалд 2023 оны төсөв өргөн баригдаж байна.

 

2022 оны төсөв цар тахлыг даван туулахад чиглэгдэж байсан бол 2023 оны төсөв Монгол Улсын эдийн засгийн макро тэнцвэрийг хангахад зориулагдана. Монгол Улсын эдийн засаг тогтвортой 5-6 хувь байх ёстой. Энэ тоо 10-аас дээш хувь байвал Монгол Улсын эдийн засаг багтааж дийлэхгүй. Учир нь Монгол жилдээ 40 орчим их наяд төгрөгийг үйлдвэрлэдэг улс. Үүний 1/4 нь Монгол Улсын төсөв байдаг. Тиймээс цаашдаа 10-15 жилд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 5-6 хувьд, чадвал 7-8 хувиас хэтрэхгүйгээр тогтвортой удаан барихыг макро эдийн засгийн тэнцвэрийн нэг том хэсэг гэж үзнэ.  

 

... Бид нэгдмэл байдалтайгаар 2023 оны төсвийг өргөн барьсан хувилбараар баталвал 

 

-эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрнэ

-инфляци 1 оронтой тоонд орж буурна

-экспортын хэмжээ 2019 оны үед хүрч, төлбөрийн тэнцлийн алдагдал буурч, валютын ханш тогтворжино. 

Shuud.mn
Сонин хачин
NEWS2023:
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлэгтэй таарч, тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
2023-02-08
төрийн албан хаагчдынхаа цалинг олигтойхон шиг нэмээч дээ 1 талх 3.000 төгрөг давчихлаа. 1кг гурил 2,800 төгрөг болчихлоо. 1л ургамлын тос 10.000 төгрөг давчихлаа. авдаг цалин маань хэвээрээ хүүхдүүддээ одоо хуурай гамбир хийж өгөх дээрээ тулаад байнаа. Төрийн хэдхэн албан хаагчидаа бодооч дээ
2022-10-19
РЕФОРМ:
НЭГТ. ЭРЧИМ ХҮЧ УУР УС ДУЛААНАА ХУВИЙН ХЭВШЛЭЭЭР ШИЙДҮҮЛЬЕ. 5-Р ЦАХИЛГААН ДУЛААНЫ СТАНЦЫГ 3 ЖИЛД БАРИУЛАХ. ХОЕРДУГААРТ. БҮХ ИХ ДЭЭД МСҮТИЙГ ХОТООС ГАРГАХ. ТӨМӨР ЗАМЫГ ХУУЛЖ АВТО ЗАМ БОЛГОХ ЗАМААР ТҮГЖРЭЛИЙН АСУУДЛАА ШИЙДЭХ. ГУРАВДУГААРТ. СЭРГЭЭГДЭХИЙН АСАР ӨНДӨР ЗАРДАЛТАЙ ХЭЗЭЭ Ч ТӨЛЖ ДИЙЛЭХГҮЙ ТӨСЛҮҮДЭЭ ЭРГЭН ХАРАХ . ДӨРӨВДҮГЭЭРТ. МОНГОЛ УЛС ХЭНЭЭС Ч ХЭЗЭЭ Ч ГУЙЛГА ГУЙХГҮЙ АМЬДРАХ, / ӨЛСӨЖ ҮХСЭН Ч ХАМААГҮЙ /
2022-10-19