2022 оны өвлийн гутлын загварын ТАВАН чиг хандлага 
2022-10-19

Челсигийн платформ


Намрын улирлын хамгийн алдартай загварын чиг хандлага болох Челсигийн гутал энэ өвлийн улиралд шинэчлэгдэн өвлийн загваруудаа гаргасан.  Төрөл бүрийн материал, өнгө, уртаар (өвдөгнөөсөө өндөр гутлаас шагай гутал хүртэл) дахин төсөөлж үзвэл энэ нь ирэх жил хүртэл өмсөх боломжтой практик гутлын сонголт юм. Хэрэв та дур булаам байдлыг мэдрэх гэж байгаа бол өргөн ултай, өтгөн арьсан шагай хүрсэн гутал сонгох эсвэл хар өнгөнөөс гадна өнгө өнгийн резинэн челси гутал авахыг санал болгож байна. 

 

Өвдөг давсан гутал

Дизайнеруудын хувьд өвдөг давсан гутлын түрий хангалттай урт байгаагүй бололтой. Тэд зүгээр ч нэг урт биш, бүр экстра урт буюу гуя хүрсэн түрийтэй гутлыг санал болгож байна. Зарим хүмүүс энэхүү загварыг загасчдын, эсвэл газар тариалан эрхлэгчдийн намагт өмсдөг гуталтай жишсэн бөгөөд сүүлд л гэхэд BLACKPINK хамтлагийн Женнигийн “Pink Venom” дууны клипэн дээрээ өмссөн Chanel-ын гутал багахан тохуурхалд өртөөд байгаа юм. 

 

UGG

Нэгэн үед хамгийн загварлаг бус гутлаар нэрлэгдэж байсан UGG маргаангүй хамгийн хөлд эвтэйхэн гутлуудын нэг тул ийнхүү дахин нэг удаа моданд оржээ. Гэхдээ UGG эргээд моданд орсон нь зөвхөн коронавирусээс шалтгаалсан биш харин сүүлийн жилүүдэд загварын салбарт 1990-ээд оны хэв маяг ноёрхож байгаатай холбоотой билээ. Нам суудалтай өмднүүд, шигтгээтэй загварууд, минимал даашинзууд гээд тухайн арван жилийн загварууд бүгд нэг, нэгээрээ тренд болсоор л байгаа.

 

Сombat boots

 

Бидний хувьд ийм гутал нь өвөл ч тэр, хавар, намар ч тэр өмсөж болдог универсал загвартай, халтирч унахаас сэргийлэх арзгар ултай, эдэлгээ сайтай мөн бат бөх хийцтэй байдаг. Тэр дундаа цэргийн хэв маягтай, "combat boots" гэж нэрлэгддэг, богино түрийтэй арьсан гуталнууд моданаас гардаггүй, ямар ч хувцастай зохицдог, сонгодог загвар болж хувирсан

 

Ковбой гутал

Сонгодог загварын арьсан гуталнуудаас залхаж байгаа бол Saint Laurent-ийх шиг ирвэсний хээтэй, эсвэл MM6-ийх шиг давхар түрийтэй ковбой гутлаар энэ улиралд гангараарай.

 

Эх  сурвалж: Vogue.com

Shuud.mn
Сонин хачин