БНАСАУ Өмнөд Солонгостой залгаа хилийн орчимд артиллериэр бууджээ
2022-10-19

БНАСАУ 10 дугаар сарын 18-ны үдэш Өмнөд Солонгостой залгаа усан хилийн орчимд 250 артиллерийн сум хөөргөсөн талаар Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний штабуудын нэгдсэн хороо мэдэгджээ. Энэ нь Өмнөд Солонгост жил тутмын цэргийн сургуулилалт эхэлснээс нэг өдрийн дараа болж байгаа юм. 

 

Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний мэдэгдсэнээр, артиллерийн сумнууд Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт хамаарах усанд унаагүй, 2018 оны хэлэлцээгээр тогтоосон дундын бүсэд унажээ. 

 

Хойд Солонгос ийнхүү артиллериэр буудсаны дараа Солонгосын хойг дахь энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж байгаа өдөөн хатгалгаа зогсоохыг Өмнөд Солонгос шаардсан байна. Түүнчлэн АНУ-тай хамтран байлдааны бэлэн байдлаа дээшлүүлж байгаагийн дээр Хойд Солонгосын үйлдлийг анхааралтай ажиглаж байгаа хэмээн Өмнөд Солонгос мэдэгджээ. 

 

Харин үүний хариуд Хойд Солонгосын төлөөлөгч мэдэгдэл хийдээ 10 дугаар сарын 17-ны өдөр эхэлсэн Өмнөд Солонгосын цэргийн сургуулилалтыг шүүмжилж, энэ нь түрэмгийлэх бэлтгэл хийж байгаа хэрэг хэмээн мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Шумуул:
Хилийнх нь ойролцоо цэргийн сургуулилт хийгээд байхаар хэн ч уурлана биз дээ. Муу л бол Хойд солонгос гэхийм даа, өөрсдөө өдөөд байхад
2022-10-19
Зочин:
Артилёрийн сум хөөргөөд байхдаа яахав дээ. Гуугл трөнслётаа жаахан засаад мэдээлж байлдаа
2022-10-19