Украины Херсон мужийн оршин суугчдыг ОХУ нүүлгэн шилжүүлэхээр зэхэж байна
2022-10-19

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу халдаж, Херсон, Запорож зэрэг мужуудад хэсэгчилсэн хяналтаа тогтоосон. Улмаар өнгөрсөн сард эдгээр бүс нутагт "олон нийтийн санал асуулга" явуулж, үүний дүнгээр Украины нутгийг ОХУ эзлэн авч, бүрэлдэхүүндээ багтаахаар болсон юм. 

 

Украины тал энэ үйл явдлыг эрс эсэргүүцэж, нутаг дэвсгэрээ эргүүлэн авна гэж удаа дараа мэдэгдэж байлаа. Тиймдээ ч сүүлийн үед Херсон мужийн чиглэлд давшилт хийхээр төлөвлөж байгаа бололтой. Үүнд ОХУ бэлтгэн, Херсоны оршин суугчдыг Днеприйн зүүн эрэгт нүүлгэн шилжүүлэхээр шийджээ. 

 

Улмаар оршин суугчдад мэдэгдэл хүргүүлж, Украины Зэвсэгт хүчин халдана хэмээн анхааруулсны дээр нүүлгэн шилжүүлэх автобус явж байгаа талаар сонордуулсан байна. Украины Зэвсэгт хүчин давшилтад бэлдэж байгаа талаар Херсон мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Кирилл Стремоусов мэдэгдээд, үүнтэй холбоотойгоор Днеприйн баруун эрэг дээрх оршин суугчдыг зүүн эрэг болон Оросын бусад нутгууд руу нүүлгэн шилжүүлэхээр болсныг онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Оросууд шинэ эх орноосоо зугтаж байгаа юм уу
2022-10-19