Жүжигчин Батаагийн эхнэр Г.Булгантамир шилдэг продюсeроор шалгарчээ
2022-10-20

Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан "Трио" УСК-ны продюсер В.Ганзориг, Г.Булгантамир нар Улаанбаатар олон улсын кино наадмаас Шилдэг продюсерын шагнал хүртжээ.

 

харин "Трио" УСК өчигдөр /2022.10.19/ Варшавт дэлхийн нээлтээ хийсэн талаар жүжигчин Д.Баттөмөр албан ёсны цахим хуудастаа нийтэлсэн байна. 

 

“Трио” кинонд 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн тоглосон. СТА, жүжигчин Д.Баттөмөрийн найруулж, өөрөө мөн дүр бүтээсэн. Киноны гол утга санаа нь “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санааг агуулж, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг уриалсан уран бүтээл билээ.

 

Энэ талаар продюсер Г.Булгантамир

 

"Анх нөхрийнхөө "баруун гар" нь болж киноных нь ажлыг нугалалцахаар ханцуй шамлан орсон. Өдгөө төсөл маань хоёр жилийн хөдөлмөрийн үр дүнд машид амжилттай үргэлжилж байна. Ийм үнэ хүндтэй шагналын өргөмжлөл дээр өөрийн нэрээ харах бяцхан бахархлын оч цээжинд асааж байна. Трио УСК-д оролцсон нийт баг хамт олондоо халуун баяр хүргэе." гэв. 

Shuud.mn
Сонин хачин
Зө зө авгай нөхрүүд нийлж кино рхуу юм хийгээд л. Жийгээ багшаа та бодлоо хэлээч
2022-10-20
хөдөөний халтарууд хуцаваа.
2022-10-20