Герман дахь украин дүрвэгчдийн нийтийн байр шатжээ
2022-10-20

Германы Грос-Штрёмкендорф суурин дахь украин дүрвэгчид амьдардаг нийтийн байр бүрэн шатжээ. Энэ байранд амьдарч байсан 14 хүнээс гэмтэж бэртсэн хүн байхгүй, оршин суугчид аюулд өртөхөөс өмнө амжиж гарсан гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдсэн байна.

 

DW агентлагийн мэдээлснээр, 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө украинчуудын амьдарч байсан байрны гадна хананаас гал түймэр эхэлжээ. Цагдаагийнхан байрыг зориуд галдан шатаасан байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлж байгаа аж.

 

Хэргийн газарт гал унтраахаар 120 гал сөнөөгч, 20 машин ажилласан байна. Энэ байранд амьдарч байсан украинчуудыг өөр байранд нүүлгэн шилжүүлсэн гэж эх сурвалж мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин