LG Орос дахь үйлдвэрээ Узбекистан эсвэл Казахстан руу нүүлгэнэ
2022-10-21

Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч, Өмнөд Солонгосын LG компани Орос дахь үйлдвэрээ Узбекистан эсвэл Казахстан руу нүүлгэхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Коммерсантъ агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, LG компанийн удирдлагууд Узбекийн Artel Eletronics  үйлдвэрийн хүчин чадалд тулгуурлан үйлдвэрээ нүүлгэх боломжийг авч хэлэлцэж байгаа бөгөөд топ менежментийн багийнхаа хэсгийг хэдийнэ Ташкент руу илгээсэн гэнэ. Харин Узбекийн Artel Eletronics  компани одоогоор LG компанитай хамтран ажиллаагүй гээд хэлэлцээ хийгдэж болзошгүй талаарх мэдээлэл өгөхөөс татгалзжээ. 

 

Коммерсантъ агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын LG компани Казахстанд үйлдвэртэй байсан, энэ үйлдвэр 1998 оноос эхлэн Орос дахь үйлдвэртэй ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг байсан ч хэдэн жилийн өмнө хаагдсан байна. Мөн энэ улсын Тоон хөгжил, инноваци, агаар сансрын аж үйлдвэрийн яам шинээр үйлдвэр байгуулах боломжийг судалж байгаа гэж эх сурвалж мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин