Индонези Путин, Байден нарын уулзалтыг зохион байгуулахад бэлэн гэдгээ мэдэгдлээ
2022-10-21

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин G20-ын дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцох шийдвэр гаргавал Индонези улс Путин, Байден нарын уулзалтыг зохион байгуулахад бэлэн гэнэ. Ийм мэдэгдлийг Москвад суугаа Индонезийн Элчин сайд Морато Таварес хийснийг РИА Новости дамжуулжээ. 

 

"Үүнийг (уулзалт зохион байгуулах) хийхэд Индонези баяртай байна. Бид өмнө нь ч ийм уулзалт зохион байгуулж байсан" хэмээн Элчин сайд Морато Таварес мэдэгджээ.

 

Өмнө нь Байден мэдэгдэл хийхдээ, Индонезид болох G20-ийн дээд хэмжээний уулзалтаар Орост хэрэгт татагдсан Америкийн сагсан бөмбөгчин Бриттни Грайнерын хувь заяаг хэлэлцэхэд бэлэн гээд, гагцхүү Оросын Ерөнхийлөгч уулзалтад биечлэн оролцсон нөхцөлд боломжтой гэж онцолж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Biden tooj uulzahgui l dee. Putin uuruu uulzax xustei baigaagaa ingej damjuulj bga arga ni chaavas
2022-10-21
Гар нь тохойгоо хүртэл цусанд будагдсан алуурчин тай очиж гар барих хүн ховор байх шүү. Манай ман-гарууд л магад
2022-10-21