Японы инфляци 1991 оноос хойш анх удаа дээд хэмжээндээ хүрчээ
2022-10-21

 

Японы инфляцийн төвшин жилийн дүнгээр гурван хувьд хүрчээ. Энэ нь 1991 оны наймдугаар сараас хойш анх удаа тохиож байгаа дээд үзүүлэлт гэж Японы Дотоод хэрэг, холбоо харилцааны газраас авсан эх сурвалжтайгаар Kyodo агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Японд зургаа дахь сардаа инфляцийн төвшин хоёр хувийг давж байгаа аж. Японд үнийн өсөлт 13 сар дараалан үргэлжилж байгаа гэж эх сурвалж онцолжээ. Иений ханш тогтворгүй байгаагийн улмаас эрчим хүчний импорт, хүнсний бүтээгдэхүүний өртөг нэмэгдсэн байна. Японд хүнсний бүтээгдэхүүний үнэ 4,6 хувиар өссөн нь 1981 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа аж. Харин эрчим хүчний түүхий эдийн үнэ 16,9 хувиар нэмэгджээ.


Хэдий энэ өсөлт нь Японы хувьд сүүлийн 30 жилд тохиож буй анхны дээд үзүүлэлт ч гэлээ инфляцийн өсөлтөөр Япон улс бусад орноос харьцангуй бага байна. Тухайлбал, есдүгээр сард АНУ-д жилийн инфляци 8,2 хувьд хүрсэн бол манай улсынх 14 хувьд хүрээд байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин