'Royal Mint' компани 'Харри Поттер'-ийн зоосыг худалдаанд гаргалаа
2022-10-24

 

Их Британийн "Royal Mint" зоос үйлдвэрлэгч компани Харри Поттер-ийн сэдэвтэй шинэ зоос гаргалаа. 

 

Энэхүү зоосыг "Харри Поттер" цувралын 25 жилийн ойд зориулан худалдаанд гаргаж байгаа аж. 

 

"Royal Mint” нь Их Британи болон дэлхийн бусад улс орнуудын албан ёсны тамга тэмдгийг үйлдвэрлэдэг байгууллага юм.

 

 

Зоосны хоёр талд "аянга" болон "25" гэсэн тоо ээлжлэн харагдана. Энэ нь 50 гр зоосон дээр анх удаа ид шидийн, нуугдмал шинж чанарыг харуулсан тохиолдол болжээ.  

 

Ж.К.Роулингийн энэхүү цуврал зохиол 1997 онд анх хэвлэгдэн гарсан даруйдаа  дэлхий дахиныг шуугиулан, 450 гаруй сая хувь борлогдож хамгийн шилдэг борлуулалттай номын жагсаалтад багтсан гэдгийг хүн бүр мэдэх болжээ. Манай Монголд Харри Поттероор амьсгалсан, салшгүй нэг хэсэг нь болсон мянга мянган хүүхэд залуус бий. Тэд энэ номын ид шидийн хүчинд автаж, англи болон орос хэл дээр бүр арав, хорин удаа уншиж танилцсан байдаг юм билээ. 

 

Зооснуудад Харри Поттер-оос гадна Хатан хаан II Елизабет болон саяхан хаанаар өргөмжлөгдсөн III Чарльз нарын хөрөг байрлах юм.

Shuud.mn
Сонин хачин